Алгуурхан замхарч байгаа МАН-ын авилгын эсрэг аян

2022-3-9
2871

Өнгөрсөн оны долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Авилгын эсрэг ажлын хэсэг байгуулж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулж байв.  Ажлын хэсэг салбар бүрийн төлөөлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй.

Тэд зундаа багтаж авилгыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн гэж мэдэгдэж байв. Эрүүгийн болон Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Шүгэл үлээгчдийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барина.

Авилгын эсрэг ажлын хэсэг нь гэмт хэрэгтэй тэмцэхээсээ илүүтэй төрлийн гэмт хэргийг бий болгож байгаа хөрс суурьтай нь тэмцэхэд гол анхаарлаа хандуулах юм гэж байв. 

Түүнээс хойш бараг бүтэн  жил өнгөрч байна. Эрч хүчтэй эхэлсэн ажлын хэсгийнхэн  харин энэ хугацаанд ямар ажил амжуулав, хөрс суурьтайгаа хэрхэн тэмцэв гэдэг нь нэг л тодорч харагдахгүй байна. Харин дурдахад Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариад байгаа. Өөрөөр өнгө тодорч харагдах ажил хэрэг юу сан билээ.

МАН ХХХ их хурлынхаа өнгө заслыг авилгын эсрэг хатуу тэмцэх зориг эрмэлзлээр чимэв. Бүр намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж авлигчдыг гишүүнчлэлээс хасаж, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ тунхагласан.  Тэгээд тэр цагаас хойш авилгын талаар ам ангайсангүй, ажил ч хийсэнгүй.  Энэ намд авилгатай нэр ус нь холбогдоогүй эрх мэдэлтнүүд  тун цөөхөн. Тэр хүмүүс одоо хүртэл дархлагдсан хэвээр даналзаж явна.

Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор тэртэй тэргүй тодорхой, ял шийтгэлээ эдэлчихсэн хэдэн нөхдөөрөө туг тахиж, сюрприз  барив.

Ажаад байхад авилгатай тэмцэх байтугай  АТГ-аас энэ хэргээр баривчлагдаж, албан өрөө гэр орондоо нэгжлэг хийлгэж, гадаад дотоод  валют, алт мөнгөө хураалгаж байсан журмын нөхдөө  мартагнуулж эхэллээ. Сая долларын авлигын хэрэг нь ил цагаан болж, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн Д.Хаянхярваагийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж торгоод өнгөрснийг эс тооцвол бусад нь чимээ алдарлаа.

Үндэслэлгүй хөрөнгөжсөн хуулийн ажилтан, гэртээ их хэмжээний мөнгө, тагнах төхөөрөмж хадгалж байсан генерал, албан өрөөндөө авилга авч байгаад гардуулсан дарга нарын хэрэг, албан тушаалаа ашигласан, гэрээс нь их хэмжээний валют олдсон агентлагийн дарга асан гэхчлэн тоочвол олон хэрэг бий. Хэрэв тэд гэм буруугүй бол энэ тухай нь эргүүлэн мэдээлж тэр хүмүүсийн сэвтсэн нэр төрийг сэргээх ёстой.

Өнгөрөгч намар буюу наймдугаар сард өдөр алгасахгүй баривчилгааны тухай мэдээ өдөр өнжихгүй шахам л шуугиан дэгдээг байлаа. Тэд гэм буруутай байсан уу, үгүй юу гэдэг нь одоо болтол тодорхойгүй байна.

МАН-ын сүр дуулиантай эхэлсэн авилгын эсрэг аян нэг иймэрхүү сүр үзүүлэх, сүүлд нь мартагнуулах тактикаар үргэлжилж байна.

Г.Тулга

 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.