Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт ПСР шинжилгээгээр коронавирусийн халдварын 189 тохиолдол батлагдав. Нас баралт бүртгэгдээгүй.
Нийт бүртгэгдсэн халдварын 91 нь Улаанбаатар хотод, 98 нь орон нутагт байна. Эмнэлэгт 1377 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал:
- Хөнгөн 315
- Хүндэвтэр 909
- Хүнд 139
- Нэн хүнд 14 хүн байна.
Улсын хэмжээнд 358 хүүхэд, хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 4863 хүн бий. Нийт нас баралт 2104 байна.