Ээжээ баярлуулж, эмэгтэйчүүд охидоо хайрлан хүндэтгэх  баярын өдөр 

2022-3-8
572

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.Энэ бол олон улсын эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм.  Тиймээс Монголынхоо саран гоо ээжүүд, нийт эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэж, амьдрал, ажил үйлст нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна.

  Жил бүрийн гуравдугаар сарын 8-ыг улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг.

Монгол улсын хувьд энэ баяр улс төрийн утгаа үндсэндээ гээж орхигдуулжээ.  Харин энэ өдөр  ээжээ баярлуулах, эмэгтэйчүүд охидоо хайрлан  хүндэтгэх утгатай болсон бөгөөд бүх нийтээр амрах баярын өдөр болсон байдаг.

Хэрэв энэ баярын үүх түүх, уг гарвалыг хөөвөл бүр 1910 онтой холбогдоно. Тодруулбал, 1910 онд Хоёрдугаар Интернационал  олон улсын эмэгтэйчүүдийн  чуулганыг Копенхаген хотноо анх удаа хуралдуулж, олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бий болгожээ. Санаачлагч нь Германы социалист үзэлтэй эмэгтэй Клара Цеткин гэж үздэг.

Хожим нь 1975 онд буюу 64 жилийн дараа НҮБ энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн аж. НҮБ-ын зүгээс жил бүрийн гуравдугаар сарын 8-ныг дэлхийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаад буй асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгч, тухайн жилдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад ашиглах уриаг танилцуулдаг уламжлалтай юм.

Монгол Улс эмэгтэйчүүдийн эрх чөлөө, жендерийн тэгш байдлаараа дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх орны нэг. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг тохиолдуулан Монголын эмэгтэйчүүдийн талаарх зарим тоо баримтыг хүргэж байна.  

 - Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүнгээр Монгол Улсын харьяат хүн амын тоо 3 296.9 мянга болсон нь 2010-2020 оны хооронд буюу нийт 10 жилийн хугацаанд 542.2 мянган хүнээр буюу 19.7 хувиар өссөн бол эрэгтэйчүүд 18.7 хувиар, эмэгтэйчүүд 20.6 хувиар нэмэгджээ.

-Монгол Улсын хүн амын 49.1 хувийг эрэгтэйчүүд, 50.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

- Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцсийн байдлаар 71 166 эх амаржиж, 73 866 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 4 528 (6.0%)-аар, төрсөн хүүхэд 4 080 (5.2%)-ээр тус тус буурчээ.

-Манай эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.2 жил

- 2020 онд хүйсийн харьцаа буюу 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо 96.5 болжээ. Хүн амын хүйсийн харьцааг насны бүлгээр авч үзвэл 0-28 насны бүлэгт 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн эзлэх хувь илүү байгаа бол 34, түүнээс дээш насны бүлэгт эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байна.

- Өрхийн тоо 2020 оны эцэст 908.7 мянга болсны 67.3 хувь нь хотод, 32.7 хувь нь хөдөө байгаа бөгөөд улсын дунджаар нэг өрхөд 3.6 хүн ногдож байна.

- Нийт өрхийн 70.7 хувь нь эрэгтэй өрхийн тэргүүлэгчтэй, 29.3хувь нь эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй.

- Гэрлэлтээ бүртгүүлсэн хүний тоог насны бүлэг болон хүйсээр авч үзвэл нийт гэрлэлтээ бүртгүүлсэн эрэгтэйчүүдийн 88.2 хувь, эмэгтэйчүүдийн 87.7 хувь нь 20-39 насныхан байна.

--Манай улсын нийт хүн амын 1,585,952 эмэгтэйчүүд байна.

-Сонгуулийн насны эмэгтэйчүүдийн  сонгуульд оролцож 54% нь саналаа  өгч, 5 эмэгтэй тутмын 1 нь дээд боловсрол эзэмшиж, эмэгтэйчүүд амьдралынхаа хугацаанд 2-3 хүүхэд төрүүлж, 76 насалж байна.

/Эдгээр тоо баримтыг Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүнгийн тайлангаас авав/

 

 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.