Оросын төрийн хэвлэлүүд Туркийн мэдэгдлийг иш татан Орос, Украины Гадаад хэргийн сайд нар гуравдугаар сарын 10-нд Анталья хотод болох дипломат форумын үеэр уулзана гэж мэдэгджээ.
ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова үүнийг нотолж, "Туркийн удирдагчийн санаачилгаар Антальягийн дипломат форумын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нар Туркийн ГХЯ-ны сайд Мевлүт Чавушоглугийн оролцоотойгоор уулзалт хийхээр төлөвлөж байна.
Гуравдугаар сарын 4-нд Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушоглу хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Анталия хотод зохион байгуулахыг санал болгожээ.
Гуравдугаар сарын 5-ны бямба гарагт Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба "Хэрэв би Сергей Лавровтой хийх хэлэлцээ нь утга учиртай бөгөөд энэ нь хэлэлцээний үйл явцын ерөнхий хүрээнд тохирно гэж үзвэл би татгалзахгүй нь мэдээж" гэж мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: ВВС