УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар хорих ангийн албан хаагчид болон хүмүүжигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

2022-3-7
1354

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар (2022.03.07) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангийн ажилтан, албан хаагчид болон хүмүүжигчид, тэдгээрийн хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа. 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хорих ангийн үйл ажиллагаа болон хорих байрны нөхцөл, эмнэлгийн үйлчилгээтэй танилцах үеэрээ “Хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хүндрэлгүйгээр авах боломжтой байх ёстой.  Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад эрх зүйн баримт бичгээр зохицуулсан. Мөн НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь нийгмийн эмзэг, орхигдсон хүн амын бүлгүүдэд чиглэсэн стратегийг баримтлах замаар хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг хангахаар тунхагласан.

Миний бие эрүүл мэндийн тэгш, хүртээмжтэй үйлчилгээгээр хүн амыг хангах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүндрэлгүйгээр авах боломж хүн бүрд нээлттэй байх ёстой, чанартай тусламж, үйлчилгээг хүн амд үзүүлэх хууль эрх зүйн орчныг цогцоор нь хийх ёстой гэдэгт эмч хүний хувиар анхаарал хандуулж, хууль тогтоох байгууллагаас батлан гаргаж буй эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулахад ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж байна.  Хорих ангийн ажилтан, албан хаагчид ажлын онцлог байдлаас шалтгаалж тэр бүр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаад явж чаддаггүй. Эрх нь хязгаарлагдсан эмэгтэйчүүд ч мөн адил. Тиймээс санаачилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж, үзлэг, шинжилгээ хийж буй эмч нартаа баярлалаа. Эрт илрүүлгийн арга хэмжээ зохион байгуулснаар нэн тэргүүнд улсын хэмжээнд зонхилон тохиолдож буй нас баралтын гол шалтгаан болох хорт хавдар, зүрхний өвчинд анхаарал хандуулж байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар хорих ангийн албан хаагчид болон хүмүүжигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажил 3-р сарын 9-ний өдөр мөн үргэлжлэх юм. Хоёр өдрийн арга хэмжээний хүрээнд эмч нар ЭХО, эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэндийн шаардлагатай үзлэг, шинжилгээг 250 гаруй хүмүүжигч, албан хаагчдад хийхээр төлөвлөжээ.  Тус арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын залуучуудын холбоо, Хавдар судлалын үндэсний төв, Амгалан амаржих газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж буй юм байна.   






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.