Хориглосон материал хэрэглэсэн эсэхийг одоо хэлэхэд эрт байна

2022-3-7
551

Нийслэлд сүндэрлэх орон сууцны тоо жилээс жилд өсөж байна. Гэсэн хэдий ч өдөр ирэх тусам орон сууцны үнэ нэмэгдэж, иргэд худалдан авч хүчрэхгүйд хүрээд буй. Өндөр үнэтэй орон сууцнууд аюулгүй байдлын стандарт, шаардлагыг хангаж байна уу гэдэг эргэлзээ дагуулж байна. Тухайлбал өчигдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилгын гадна фасад шатсан.

Тус галыг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтай үүрэг гүйцэтгэж унтраасан юм. Нийслэлд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцнуудад “Барилгын норм ба дүрэм 21-01-01, 21-01-02-т галд тэсвэржилтийн нэг, хоёрдугаар зэрэглэлийн барилгын гадна дулаалгыг галд шатдаг буюу галд тэсвэрлэн шатдаг бодис, материалиар хийхийг хориглоно гэж заасан байдаг.

Гэтэл шинээр баригдаж буй орон сууцнууд тус дүрмийг мөрдөхгүй, зөвшөөрөгдөхгүй материал ашиглаж байна уу? Энэ талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Б.Амгаланзаяагаас тодрууллаа. Тэрээр "Барилгын дулаалгын хөөснүүд олон янз байдаг. Үүнээс зармыг нь хэрэглэхийг зөвшөөрч, зармыг нь зөвшөөрдөггүй. Нийслэлийн онцгой байдлын газарт барилгын гадна фасат, дулаалгад гал гарлаа гэдэг дуудлага хэд хэд бүртгэгдсэн. 2022 он гарснаас хойш барилгын гадна талд гарсан томоохон гал түймэр бол өчигдрийнх байлаа. ОБЕГ болон НОБГ-ын барилгын хяналтын байцаагч нар тухайн барилгыг улсын комисс хүлээж авахаас өмнө барилгын зураг төслийг хянадаг. Ингэхдээ гал тэсвэржилтийн зэргийн шаардлагыг хангасан шатдаггүй материалаар дулаалга, хашлага хийц хийхийг зөвшөөрдөг юм.

Тэгээд ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгээс гадна дулаалгын хөөс фасадын хөөсний шинжилгээг хүргүүлэн авч, үүний дагуу шатдаггүй материалыг хэрэглэнэ гэж дүгнэлтдээ тусгаж өгдөг. Өчигдөр шатсан барилгын тухайд хоригдсон материал хэрэглэсэн эсэхийг одоо хэлэхэд эрт байна. Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэр унтраах ангиуд 9-10 давхар орчимд ажиллах боломж бий. Гал унтраас нисдэг тэрэг байхгүй. Өчигдөр өндөр дөвхруудад гал сөнөөгч нар орж ажилласан. Галын шалтгаан нөхцлийг тодорхойлохоор ажиллаж байна" гэлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.