Шар усны үерээс урьдчилан сэргийлэх албан даалгавар хүргүүллээ

2022-3-7
418

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас унаж, үерийн улмаас авто зам, гүүрийн эвдрэл их гарч байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймагт захиалагч болон бусад байгууллагатай хамтран шаардлагатай арга хэмжээ авч ажилласнаар эрсдэлийг өмнөх жилүүдээс 3.8 хувиар бууруулж ажилласан.

Ихэнх нутгаар цаг агаар дулаарч, гол мөрөн, нуур, гуу жалга, шуудуунд хуримтлагдсан цас хайлж, шар усны үерт өртөх эрсдэл нэмэгдэж байна. Иймээс авто зам, замын байгууламжийн эзэмшигч, хариуцагч аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан даалгавар хүргүүллээ.

Албан даалгаварт:

- Авто замын үерээс хамгаалах далан, ус зайлуулах сувгийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хог хаягдлыг цэвэрлэх, шуудууг сэргээн засварлах,

- Голын голдрилын хэсэгт байрлах гүүрийн тулгуурт мэргэжлийн байгууллагаар мөс зүсэгч байршуулах, цөн түрэлтээс хамгаалах арга хэмжээ авах,

- Олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч аж ахуйн нэгжүүд засвар арчлалтад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хүн хүчийг бэлэн байлгах,

- Авто замын тухай хуулийн 23.3.2-т заасны дагуу авто замаар зорчигч иргэдээс замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаарх мэдээллийг авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд тогтмол хүргэх,

- Шар усны үерийн улмаас эвдэрсэн авто зам, гүүр болон мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах,

- Авто зам, гүүрээр даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, хориглох тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах зэрэг ажлыг авто замын засвар арчлалт хариуцсан болон авто тээврийн бусад байгууллагатай хамтарч гүйцэтгэх,

- Хот суурин газрын үерээс хамгаалах далан, ус зайлуулах суваг шуудууны бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, шаардлагатай хэсэгт засвар хийх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх талаар тодорхой заалтуудыг тусгав гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.