2022 оны 03 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 14-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд салхи шуургатай байх тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 08-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Хэнтийн уулсаар ялимгүй цас, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 08-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 09-нд зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар 7-12 метр, 11-нд ихэнх нутгаар, 12-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Агаарын температур: 9-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 9-14 хэм, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 8-нд ихэнх нутгаар дулаан байна.