3000 орчим америкчууд Украинд сайн дураараа очиж Оросын эсрэг тулалдахад бэлэн байна гэж Вашингтон дахь Украины ЭСЯ-ны төлөөлөгч "Америкийн дуу хоолой"-д ярьжээ.
Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Владимир Зеленский 16 мянга орчим гадаадын иргэн Украинд Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэхэд туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж мэдэгдээд байгаа юм.
Түүнчлэн тус улс гадаадын сайн дурынхнаас бүрдсэн легионеруудын арми байгуулахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдээд байгаа юм.
ЗУРГИЙН ТАЙЛБАР: Львов дахь сайн дурынханд Калашниковын автомат буутай хэрхэн харьцах тухай сургаж байгаа нь
Эх сурвалж: ВВС болон бусад