
"Бээжин 2022" өвлийн паралимпын наадам энэ сарын 4-нд нээлтээ хийлээ. Энэ удаагийн паралимпын наадамд 51 улсын тамирчид оролцох мэдээтэй байсан ч 48 улсын баг тамирчид өрсөлдөх боллоо.
Өвлийн паралимпын наадамд манай гурван тамирчин уралдана. ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар 3-р сарын 7-нд 20 км зайд сонгомол техникээр, 3-р сарын 9-нд Спринт зайд, 3-р сарын 12-нд 12,5 км зайд тэших техникээр уралдана.
Энэ наадамд манай бас нэгэн тамирчин оролцож байгаа нь У.Бат-Оюун. Гэхдээ тэр АНУ-ын Кёрлингийн шигшээ багийн нэрийн өмнөөс оролцож байгаа. Нээлтийн ёслолын үеэр Уранчимэгийн Бат-Оюун Монгол Улсын баг тамирчидтайгаа уулзаж, дурсгалын зураг даруулан, амжилт хүссэн байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал