УХТЭ зүүн бүсийн аймаг, дүүргүүдтэй ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ байгууллаа

2022-3-6
316

Эдгээр өдрүүдэд Эрүүл мэндийн яам “Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022”- ыг зохион байгуулж байна. УХТЭ өнөөдөр зүүн бүсийн таван аймаг болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь болон Улаанбаатар хотын зүүн бүсийн дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдтэй гурван жилийн хугацаатай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Арга хэмжээнд УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир, Эмнэлзүй хариуцсан дэд захирал Ц.Ганзориг, Төлөвлөлт, эдийн засаг маркетинг хариуцсан дэд захирал Э.Анхбаяр нар болон Дорнод аймгийн БОЭТ-ийн дарга Д.Должин, Дорноговь аймгийн НЭ-ийн дарга Э.Ундармаа, Говьсүмбэр аймгийн НЭ-ийн дарга У.Ариун-Эрдэнэ, Хэнтий аймгийн НЭ-ийн дарга Д.Оюунгэрэл, Сүхбаатар аймгийн НЭ-ийн дарга Д.Мөнхзул, Налайх дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Байгал, Багануур дүүргийн ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр, Багахангай дүүргийн ЭМТ-ын дарга Х.Ганбат  болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 Уулзалтын эхэнд УХТЭ Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган 2021 онд шинээр хийж хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцаж илтгэл тавьж хамтран ажиллах саналуудаа хуваалцлаа.

Arslan.mn

Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ “Бүс нутгийг хөгжүүлэх, ялангуяа төвлөрсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг орон нутагт чанартай хүргэх, мэргэжил арга зүйгээр хангах ажлын хүрээнд өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Дэлхий нийт хавдрын тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгахад чиглэж байгаа бөгөөд хавдрын өвчлөлийг бууруулах, ялангуяа орон нутагт хавдрын тусламж үйлчилгээг хүргэх чиглэлд бид зүүн таван аймаг, зүүн гурван дүүргийг мэргэжил арга зүйгээр хангах, хамтарсан уулзалт, сургалт, зөвлөгөөн, үзлэг, мэс заслын тусламж үйлчилгээг зохион байгуулах ажлуудыг хийхээр энэхүү санамж бичигт гарын үсэг зурж байна” гэж онцолж байв.

Arslan.mn

Уулзалтын үеэр Налайх дүүргийн ЭМТ-ын дарга Л.Байгаль “Бид өмнө нь ЭХЭМҮТ болон УНТЭ- тэй тодорхой чиглэлүүдийн хүрээнд хамтран ажилладаг байсан бөгөөд энэ удаад УХТЭ-тэй урт хугацааны Бүс нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах болсондоо баяртай байна. 2020 оны Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг манай аймагт үзүүлдэг болсноос хойш аймгийн иргэд УХТЭ-ээр үйлчлүүлэхдээ маш сэтгэл ханамжтай байдаг гэдгийг онцолъё.

Бидэнд бодлого, менежмент, ур чадвар, мэдлэг мэдээллийн зөвлөн туслах үйлчилгээ байнгын хэрэгцээтэй байдаг бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд УХТЭ-д хэрэгжих төсөл хөтөлбөрүүд дээр хамтран оролцож, хамтдаа хөгжих болсондоо баяртай байна” гэв.

Arslan.mn

Дорнод аймгийн БОЭТ-ийн дарга Д.Должин:  “УХТЭ, Үндэсний оношилгоо эмчилгээний төвтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. УХТЭ-ийн мэс заслын тусламж үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж байгаа сайн туршлагыг хэрэгжүүлэх саналтай байна. Манай эмнэлэг Моноплан ангиографитай болж энэ сардаа багтаан Эрүүл мэндийг дэмжих төвөө ч нээх бөгөөд та бүхэн биднийг арга зүйгээр дэмжин ажиллана гэдэгт итгэж байна. Бид бүхний хамтын ажиллагаа амжилттай байж төвлөрлийг бууруулж, хүн бүрд хүрч үйлчилдэг цахим шилжилтэд анхааран, алсын зайн оношилгоо үйлчилгээг хөгжүүлж ажиллана гэж итгэж байна” гэв.

УХТЭ нь ирэх дөрөвдүгээр сард хамтын ажиллагаатай орон нутгийн Эрүүл мэндийн төвүүд дээр ажиллах бөгөөд энэ хүрээнд зайн оношилгоо буюу телемедицины сургалт, зөвлөлгөөн зохион байгуулж орон нутгийн иргэдэд хамтарсан үзлэг хийх, шаардлагатай тохиолдолд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэхээр  төлөвлөн ажиллаж байгаа аж.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.