Ц.ТӨМӨР-ОЧИР : УГТЭ найман аймаг, 2 дүүргийн эмнэлгийн чадвахыг САЙЖРУУЛЖ, зөвлөн ТУСАЛНА

2022-3-6
599

 

Энэ хүрээнд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг (УГТЭ) найман аймаг, хоёр дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудтай сүлжээ үүсгэн, мэргэшүүлэх, эмч, мэргэжилтнүүдийг нь чадвахжуулах болон ажиллан суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тиймээс өнөөдөр буюу гуравдугаар сарын 05-ны өдөр УГТЭ-ээс өөрийн хариуцсан Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгууд, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай санал солилцох, хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир хэлэхдээ “Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үндэсний лавлагаа шатлалын эмнэлгүүдэд өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид та бүхэнтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулж, гурван жил тогтвортой үйл ажиллагааг хангахаар санамж бичгийг байгуулж байна. УГТЭ-ийн зүгээс хамтран ажиллаж буй эмнэлгүүдийнхээ эмч, мэргэжилтнүүдийг чадвахжуулах, сургах, зөвлөн туслах, орон нутагт эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд нь дэмжих, техник, технологийн ашиглалтыг сайжруулах зэрэг олон талын ажлуудыг хийхээр төлөвлөсөн. УГТЭ-ийн хувьд улсын хэмжээнд төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага учраас бид хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн судалгаанд үндэслэн, нотолгоонд суурилсан зөвлөмж, дэмжлэгт удирдлагаар хангах зорилтот хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  

УГТЭ-ээс дараах бодлого, чиглэлийн дагуу орон нутаг, дүүргийн эмнэлгүүдтэй хамтран ажиллана. Үүнд :

  • Ажиллан сурах журмын дагуу төрөлжсөн болон чиглэлийн эмч, мэргэжилтнүүдийг сургах, чадвахжуулах, УГТЭ-ийн эмч нар орон нутагт, орон нутгийн эмч нар УГТЭ-т ажиллан суралцах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх
  • Эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа болох даатгал, ариутгал, халдвар хамгаалал, инженер техник, эмнэлгийн тоног төхөөрөмж, соёл үйлчилгээн дээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг өгч ажиллах
  • Эмч мэргэжилтнүүдээ багаар нь болон нэн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, эмч мэргэжилтэн солилцох бодлого хэрэгжих юм.

Сүүлийн жилүүдэд улсын төсөв болон төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд орон нутагт тоног төхөөрөмжийг шинэчлэх маш олон ажлууд хийгдсэн. Эдгээр тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, тогтмол үйл ажиллагааг хангах, эмч, мэргэжилтнүүдийн тоног төхөөрөмж дээр ажиллах чадвахыг сайжруулах тал дээр дээрх эмнэлгүүдтэйгээ тууштай хамтран ажиллаж, хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтийг дээшлүүлэхэд анхаарна” гэлээ.

Дашрамд дурдахад УГТЭ-ийн хамтран ажиллах дээрх найман аймгийн нийт хүн амын тоо 835 мянга, нийслэлийн хоёр дүүргийн 567 мянга, нийт 1.4 сая гаруй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, эрүүл мэндийн үзүүлэлтийг дээшлүүлэхэд чиглэж байгаа аж.

Мөн энэ өдөр УНТЭ, УХТЭ-үүд орон нутаг, дүүргийн эмнэлэгүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байгаа юм.

 

 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.