Хятад улс энэ онд ДНБ-ээ 5.5 хувиар өсгөх зорилт дэвшүүлэв

2022-3-6
557

 БНХАУ дотоодын нийт бүтээгдэхүүнээ (ДНБ) 2022 онд 5.5 хувиар өсгөх зорилт дэвшүүлжээ.

Бямба гарагт буюу өнөөдөр Бээжин хотноо болсон 13 дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) VI чуулганы нээлтийн хурлын үеэр тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян засгийн газрынхаа ажлын тайланг танилцуулахдаа энэ тухай мэдэгдсэн байна.

Хот газарт 11 сая гаруй ажлын байр шинээр бий болгох, хотын ажилгүйдлийн түвшнийг 5.5 хувиас хэтрүүлэхгүй байх, инфляцын гол хэмжүүр болох хэрэглээний үнийн индексийн өсөлтийг 3 орчим хувьд барих, үр тарианы гарцыг 650 сая тонноос багагүй байлгах зэрэг зорилтыг тус улс энэ онд мөн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Хятад улс байгаль орчныг хамгаалж, гол бохирдуулагч бодисуудын ялгаралтыг бууруулахын тулд цаашид илүү их хүчин чармайлт гаргах болно гэж Ли Көчян мэдэгдсэн байна.

Эрэлт буурах, нийлүүлэлт тасрах, хүлээлт сулрах гэсэн гурван дарамттай энэ онд Хятадын эдийн засаг нүүр тулахаар байгаа учир эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг чухалчилж, илүү их ахиц дэвшил гаргахын төлөө ажиллах хэрэгтэй буйг тэрбээр цохон тэмдэглэжээ.

Тэрбээр хэлэхдээ, “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг зохих түвшинд байлгаж, макро эдийн засгийн бодлогыг бэхжүүлэх замаар зах зээлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тогтвортой байлгаж, ажлын байрны аюулгүй байдлыг хангах нь энэ оны хамгийн чухал зорилтууд болоод байна” гэв.

Хятад улсын ДНБ өнгөрсөн 2021 онд 114.37  их наяд юаньд хүрч, 8.1 хувиар өссөн юм. Ингэснээр тус улс ДНБ-ээ 6-гаас багагүй хувиар өсгөнө гэсэн зорилтоо биелүүлж чадсан байна.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.