Орос, Украины хоорондох дайны арав дахь өдрийн гол үйл явдал
- Оросын үйлчлүүлэгчидтэй хамтын ажиллагаагаа зогсоосон тухай төлбөрийн гүйлгээний хамгийн том хоёр үйлчилгээ үзүүлэгч Visa болон Mastercard мэдэгдэв. Одоогийн байдлаар ОХУ-ын банкуудын гаргасан картууд гадаадад ажиллахгүй болж байна. Харин дотооддоо төлбөрийн картын өөр систем бий.
- Мөн өдрийн орой хэлэлцээрт оролцож буй Украины төлөөлөгчдийн гишүүн Денис Киреев алагддсаныг Украины тагнуулын алба баталжээ. Өглөө нь Украины хэвлэл мэдээллийн хэрэгслээр Киреевийг Украины аюулгүй албаныхан баривчлах үеэр нас барсан гэж мэдээлсэн ч албан ёсны тайлбар хийгээгүй байна.Түүнийг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэж байсан аж.
- Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт Владимир Путинтэй уулзаж, Украинтай хийсэн дайны эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар ярилцаж, дараа нь Берлин рүү нисчээ.
- Даваа гарагт Орос, Украины гурав дахь шатны хэлэлцээг зарлалаа.
Эх сурвалж:ВВС