ТОЙМ:Хөгжлийн банкны зээл халуун кофены дуулианд бүдгэрч, Хөвсгөлд мөсний баяр болов

2022-3-6
737

Улирч буй долоо хоногт Монголын хоймор нутагт уламжлалт мөсний баяр амжилттай  болж  өнгөрлөө. Энэхүү баярт  30 орчим мянган хүн оролцсон гэх мэдээлэл байгаа бөгөөд Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал бүтээгдэхүүн болно гэж үзэж байгаа юм.

Мөн долоо хоногийн дуулиант мэдээллээр бусдын толгой дээр халуун кофе асгасан оюутан охины тухай мэдээлэл болов. МУИС-ийн хууль зүйн сургуулийн  оюутан  энэ  үйдлийнхээ  улмаас сургуулиасаа хөөгдөх дээрээ тулаад байна. Харин энэ мэдээллээр  Хөгжлийн банкны дуулианыг дарлаа гэх санаа бодлыг иргэд цахим орчинд илүүтэй илэрхийлж, “Хөгжлийн банкаа мартахгүй шүү” хэмээн жиргэж байна.

Үргэлжлүүлэн бид улс орны долоо хоногийн гол үйл явдлуудыг товчлон хүргэж байна.

ЗАСГИЙН ГАЗАР

Шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний 80.3 хувьд нь тендер зарлаад байна

Монгол Улсын Ерөнхий сайд бүх тендерийг энэ сарын 1 гэхэд зарласан байх  үүргийг өгсөн. Энэ асуудлыг өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэв.

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны төсвийн тухай хуульд батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар танилцууллаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан 575 буюу 80,3 хувьтай байна. Тендер шалгаруулалт зарлаагүй 141 төсөл, арга хэмжээ байгаа аж.

Тендер шалгаруулалт зарласан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд яаралтай зохион байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор гэрээ байгуулан ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил ирэх сард эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийж энэ хүрээнд хэрэгжиж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийсэн. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун таван аймагт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баригдаж буй 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллаж, горим тохируулгын үүрэг гүйцэтгэн тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.

Байгалийн хийн хоолойн төслийн явц нэг алхмаар урагшиллаа

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-руу тавих Байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд хийх ажлын гэрээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, төслийн хүрээнд 2022-2023 онд хийх инженер геодези, хайгуул судалгааны ажлын гэрээнд даваа гарагт /2022.02.28/ Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газ Пром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурав.

Хийн хоолойг татах зурвасын дагуу газар олголтыг хийх, тусгай хамгаалалтад авах, аюулгүй байдлыг хангах, хийн хоолойн барилга угсралтын ажлуудыг саадгүй явуулахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хоёр талын Ажлын хэсэг нарийвчлан гаргасан төлөвлөгөөний дагуу хийж, тухай бүрд нь үнэлэлт дүгнэлт өгнө гэлээ.

ХӨГЖЛИЙН БАНК

Хөгжлийн банкны ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргах хүсэлт тавив

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банкны асуудлыг 2016 онд Засгийн газар хаалттай хэлэлцсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргах хүсэлт тавилаа. Тэрбээр энэ талаар цахим хуудастаа  “Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байх үедээ ахлан Хөгжлийн банканд Монгол Улсын Засгийн газраас 2016 онд хийгдсэн бөгөөд Засгийн газар хаалттай хэлэлцсэн хяналт шалгалтын Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргах хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан тавилаа” гэжээ.

МАН: Хөгжлийн банктай холбогдсон гишүүд намдаа тайлбараа өгөв

МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Хөгжлийн Банктай нэр холбогдсон Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг тэргүүтэй найман гишүүнд тайлбар ирүүлэхийг үүрэг болгоод байсан. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар “Нэр бүхий найман гишүүн тайлбараа хугацаанд нь ирүүлсэн. Хяналтын ерөнхий хороо удахгүй хуралдаж, тайлбаруудтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Эдгээр хүмүүс хууль хяналтын байгууллагаар гэм буруутай эсэхээ шийдүүлэх болж байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хариуцлагын асуудлыг бид нэн даруй хэлэлцэнэ” гэв.

НАМ,ХӨДӨЛГӨӨН

Ардчилсан нам их хурлаа ээлжит бусаар хийв

Амралтын өдрөөр Ардчилсан нам ээлжит бус XIII их хурлаа энэ сарын 05-ны өдөр МҮЭСТО-д танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулав. Тус хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1392 төлөөлөгч Танхимаар болон цахимаар оролцов.

Хуралдаанаар Ардчилсан нам Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Мөн Хурлын хүндэт төлөөлөгчөөр оролцож буй гишүүд болох Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт, Д.Сосорбарам нар Дэлхий дахинд тулгамдаад буй Орос, Украйны асуудлаар байр сууриа илэрхийллээ.

 

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.