Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

2022-3-5
903

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэл хотын нутаг дэвсгэрт хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 үйлдлийг илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэстэй хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Тухайлбал:

  1. 2022 оны 01 дүгээр 06-ны өдөр БГД-ийн 5-р хороо ,,, байранд иргэн “Т” нь хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан.
  2. 2022 оны 01 дүгээр 08-ны өдөр СХД-ийн 32-р хороо ,,, худалдааны төвд иргэн Б нь хууль бус мөрийтэй тоглоом /покер/  зохион байгуулсан.
  3. 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр ХУД-ийн 11-р хороо ,,, байранд иргэн Б, Ц нар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан.
  4. 2022 оны 01 дүгээр 22-ны өдөр БГД-ийн 12-р хороо ,,, байранд иргэн Г хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан.
  5. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн “Б” нь хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан.
  6. 2022 оны 01 дүгээр 26-ны өдөр БГД-ийн 14-р хороо ,,, байрны дэргэд байрлах объектод иргэн “Г” хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан.
  7. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэн “Г” хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан.
  8. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр БЗД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт иргэн “Х” хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан.
  9. 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр БЗД-ийн 1-р хороо ,,, байранд иргэн “Б” хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан.
  10. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ХУД-ийн 11-р хороонд байрлах ресторанд иргэн “Г” хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Шалгалтын явцад тоглоомын газруудаас мөрийтэй тоглож байсан 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгожээ.

Мөн автомат тоглоомын ширээ 5, четон 1745, хөзөр 75, бэлнээр 19.954.000 /арван есөн сая есөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөг, компьютер 3 ширхэг зэрэг эд зүйлийг эд мөрийн баримт болон улсын орлого болгохоор хураан авсан байна.

Түүнчлэн мөрийтэй тоглож байсан иргэдийн дунд урьд өмнө удаа дараа ял шийтгэгдэж байсан болон цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан этгээдүүд байсныг тогтоон холбогдох хууль журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом болон хууль бус үйл ажиллагааг зохион байгуулдаг тул иргэд та бүхэн түрээслүүлсэн өөрсдийн эзэмшлийн орон сууц, объектуудад тогтмол хяналт тавьж, интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

  1. Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.