Сербийн нийслэл Белград хотод олон мянган хүн Оросын Украин руу довтлохыг дэмжиж байгаагаа
илэрхийлсэн томоохон жагсаалд оролцлоо.
Орос, Сербийн төрийн дууллыг эгшиглүүлж, хоёр улсыг ахан дүүс хэмээн магтан дуулж, Оросын II
Николай хааны хөшөөний өмнө цугларсан 4000 орчим хүн жагсаалд нэгдэв.
Жагсагчид ОХУ-ын төрийн далбаа болон Ерөнхийлөгч Владимир Путины зургийг барин хотын дундуур
Оросын элчин сайдын яамны зүг алхан жагссан байна.
