Путин буруу тооцоолсон, гэхдээ тэр илүү хүчтэй цохилт өгч чадна

2022-3-5
45887

Дайны эхний долоо хоногт Украинчуудын үзүүлсэн эсэргүүцэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төсөөлж байснаас хамаагүй илүү хүчтэй бөгөөд шийдэмгий байв.

Путин Оросын цэрэг Киевийг хэдхэн хоногийн дотор буулгаж авна гэж найдаж байсан байх. Эв нэгдэлгүй, айж эмээсэн өрнөдийн орнууд Москва "уугуул " (Путины хэлснээр) газар нутгаа эргүүлэн авсан гэдэгтэй эвлэрнэ гэж тэр бараг итгэж байсан.

Гэсэн хэдий ч эдгээрийн аль нь ч тохиосонгүй. Украйн бол хатуу самар болох нь батлагдлаа.  Барууны орнууд, ялангуяа Германы зүгээс Оросын ерөнхийлөгчийн хүлээж байснаас ч илүү хатуу хариу өгсөн.

Оросын эдийн засаг хэдийн хүнд цохилтод ороод байна. Путины найрсаг цорын ганц гүрэн болох Хятад барууны уур хилэн Бээжингийн эсрэг чиглэж, Хятадын эдийн засагт ноцтой хохирол учруулах вий гэж одоо санаа зовниж байх шиг байна. Оросууд Украин руу довтлосноос хойш Бээжин хурдан зайгаа авав.

Харин НАТО-гийн байр суурь улам хүчирхэгжих магадлалтай. Одоо төвийг сахисан Швед, Финланд улс  өөрсдийн аюулгүй байдлын үүднээс тус Холбоонд нэгдэх боломжтой.

Путин Украиныг НАТО-д элсүүлэхийг зогсоохын тулд энэ дайныг эхлүүлсэн бөгөөд гэвч энэ дайны  үр дүнд Оросын баруун хойд хил дэх НАТО-гийн гишүүн орнуудын тоо улам бүр нэмэгдэж магадгүй юм.

Энэ бүхэн нь Путины өөрийнх нь буруу тооцооллоос болж төлөвлөгөөнд ноцтой саад учруулсан явдал болов.  

Одоо тэгэхээр тэр шинэ нүүдэл хайх хэрэгтэй болно. Путин хэзээ ч бүтэлгүйтлээсээ ухарч байгаагүй. Тэр дахин цохилт өгөх нь бараг гарцаагүй байх. Гэхдээ энэ удаад илүү хүчтэй цохилт өгнө. Үүнд шаардлагатай бүх арга хэрэгсэл түүнд бий.

АНУ-д суугаа Украины элчин сайд Оросын арми энэ дайнд  "вакуум бөмбөг" гэж нэрлэдэг термобарик зэвсгийг аль хэдийн ашигласан гэж мэдэгдэв.

(ВВС-ийн тодруулга: ийм сумнууд эхлээд шатамхай аэрозолийг агаарт тарааж, улмаар үүссэн хийн үүл маш өндөр температурт том хэмжээний дэлбэрэлт үүсгэдэг; харьцангуй бага нарийвчлалтай ч асар их сүйтгэгч хүчтэй байдаг)

Ийм үед элчин сайд нар итгэмээргүй зүйл мэдээлж, баримтыг хэтрүүлэн ярих тохиолдол цөөнгүй байдаг ч хатуу баримт нь Оросын термобарик пуужингуудыг Украин руу чиглэн явж байхыг харсан гэх мэдээлэл бас зэрэгцэн явж байна. Харин хэзээ хэр хэмжээгээр энэ хөнөөлт зэвсгийг хэрэглэх нь цаг хугацааны асуудал гэж шинжээчид үзэж байна.

Киевийн галд өртсөн газруудын гэрэл зургуудаас ийм бөмбөгнийх байж мэдэх  төстэй ул мөрийг харж болохоор байна. 

2008 онд олон улсын конвенциор энэ бөмбөгийг хориглосон ч ОХУ олон улсын хууль тогтоомжийн дагуу ашигладаг гэж энэ баримт бичигт гарын үсэг зурахаас татгалзсан юм.

Владимир Путин онц аюултай зэвсэг хэрэглэхээс айж байгаагүй. Түүнийг 2006 онд Лондонд КГБ-ын ажилтан асан Александр Литвиненког хордуулахын тулд цацраг идэвхт полоний-210 ашиглах зөвшөөрлийг биечлэн өгсөн гэж үздэг.

Тэр мөн 2018 онд Солсбери хотод өөр нэг “оргодол” Сергей Скрипалийг хордуулахын тулд мэдрэлийг гэмтээдэг Новичок гэдэг бодис хэрэглэхийг тушаасан байх магадлалтай. Скрипал амьд үлдсэн боловч өөр нэг санамсаргүй хохирогчийг аварч чадаагүй.  

Санамсаргүй байдлаар энгийн иргэдийн амь насанд аюул заналхийлж байгаа нь Путинд огт хамаагүй бололтой. Дээр дурдсан аллага үйлдэх оролдлого нь одоо Украинд ажиглагдаж байгаа нөхцөл байдлаас ялгаатай нь тодорхой зорилготой байсан бөгөөд урьдчилан төлөвлөсөн байв. Гэхдээ ерөнхий зарчим нь адилхан. Хэрэв Оросын эрх ашиг хөндөгдөж байгаа бол энгийн иргэдийн амь насыг бүхэлд нь үл тоомсорлох болно.

Хэрэв Украинд бүх зүйл ерөнхийлөгч Путины хүссэнээр болохгүй бол тэр цөмийн зэвсэг хэрэглэж болох уу? Энэ сонголтыг бүрмөсөн үгүйсгэх аргагүй ч ихэнх шинжээчид энэ нь “Боломжгүй” гэж үзэж байна.

Украины нөхцөл байдалд гадаадаас хөндлөнгөөс оролцох нь тодорхой хүмүүсийн хувьд ч, түүхийн хувьд ч аймшигтай үр дагавартайг Путин анхааруулсан. Мөн Орос улс үгүй ертөнц оршин тогтнох нь тухай төсөөлшгүй юм гэжээ.

Түүх дахин давтагдаж магадгүй: 1939 онд Сталин хэдхэн хоногийн дараа ялна гэж найдаж Финланд руу дайрчээ. Гэсэн хэдий ч Финлянд улс хүчирхэг хамгаалалтаа нээж, Зөвлөлтийн арми гутамшигт ялагдал хүлээсэн. Тэмцэл 100 гаруй хоног үргэлжилсэн. Финлянд газар нутгийнхаа тодорхой хэсгийг алдсан ч тусгаар тогтнолоо хадгалж үлдэж чадсан юм.

Бид одоо зөвхөн мөргөлдөөний эхэнд байгаа бөгөөд Украин хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгаа нь Оросын довтолгоог удаан хугацаанд тэсвэрлэж чадна гэсэн үг биш юм.

Гэсэн хэдий ч эхний тойрог гарцаагүй амжилттай өндөрлөж, Барууны зүгээс ирсэн хариу үйлдэл олон хүний ​​таамаглаж байснаас хамаагүй хүчтэй байлаа. Тэр дундаа Путины өөрийн төсөөлж байснаас...

Жон Симпсон бичсэнээс товчлон авав

Эх сурвалж: ВВС






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.