Саудын Арабад футурист цанын бааз байгуулна

2022-3-4
508

Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Сальман Аль Сауд уулын аялал жуулчлалд зориулж футурист амралтын газар байгуулах “TROJENA” төслөө танилцуулжээ.

Тус улсын тэргүүн шадар сайд, Батлан ​​хамгаалахын сайдын албыг хашдаг Мохаммед бин Сальманы хэлснээр, уг төсөл нь аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор шинэ хот байгуулах "NEOM" хэмээх төслийнх нь нэг хэсэг бөгөөд дэлхий дахинд шинэ чиглэл болох гэнэ.

“Байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын зарчмыг инновацын технологитой хослуулсан “TROJENA” нь виртуал ертөнцтэй бодит байдлыг нэгтгэсэн онцгой дизайн, дэвшилтэт архитектур, технологийнхоо ачаар дэлхий дахины уулын аялал жуулчлалын тухай ойлголтыг бүрэн өөрчлөх болно. Амралтын газрын өвөрмөц архитектур нь "NEOM" хотын уулсын гайхалтай үзэсгэлэнт газруудад түшиглэнэ” тэрбээр онцлон хэлсэн байна.

Акабагийн булангаас 50 км зайд байрлах амралтын газрын онцлог нь цанын зам байх ажээ. Уг зам нь 1500-2600 метр өндөртэй уулын хөвч шилүүдээр 60 км үргэлжлэх юм. Өвлийн улиралд энд агаарын температур тэгээс доош буурч, цас унадаг. Үүнээс гадна Троженад агаарын температур тус улсын бусад бүс нутгуудаас жилийн туршид дунджаар 10 градусаар бага байдаг ажээ.

Энэхүү төслийг 2026 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Энэ үед цанын тосгон, гэр бүлийн амралтын болон сувиллын газрууд, интерактив байгалийн нөөц газар бий болно. Саудын Арабын эрх баригчид 2030 он гэхэд Трожена руу 700 мянган жуулчин, 7000 байнгын оршин суугч татахаар төлөвлөсөн байна.

Мохаммед бин Сальманы хэлснээр, 2016 онд тус улсад ирсэн жуулчдын тоо 6 сая байсан бол 2019 онд 17.5 сая болж нэмэгджээ.

Саудын Арабын цөлд ирээдүйн мега хот байгуулах төслийг 2017 онд зарласан билээ. 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах уг төслийг эдийн засгаа хөгжүүлэх "Алсын хараа-2030" бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй юм. "NEO" ("шинэ"), "мустакбаль" ("ирээдүй") гэсэн араб үгний эхний "M" үсгийг нийлүүлэн “"NEOM" хэмээн нэрлэсэн энэхүү хот нь Улаан тэнгис болон Акабагийн булангийн эрэг дээр  Египет, Иордантай залгаа хилийн бүсэд орших Табук мужийн 26.5 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт баригдаж байна.

Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.