АНУ яаралтай цөмийн тусламжийн багийг (NEST)идэвхжүүлж бэлэн байдалд оруулав. АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм Украины сайдтай яаралтай ярилцсаны дараа ийм шийдвэр гаргасан байна.
NEST бол дэлхийн хаана ч байсан аливаа төрлийн цацрагийн аюулд аль болох хурдан хариу арга хэмжээ авах зорилготой эрдэмтэн, техникч, инженерүүдийн нэгдэл юм.
"Реакторын ойр орчимд Оросын цэргийн ажиллагаа явуулж байгаа нь туйлын бодлогогүй үйлдэл бөгөөд үүнийг зогсоох ёстой" гэж тэр хэлжээ. э
Гранхолм хэлэхдээ "Бид Запорожийн талбайн ойролцоо цацрагийн түвшин өндөр байгаа гэж харахгүй байна." гэв
Эх сурвалж: ВВС