Путин Украин дахь тусгай ажиллагааны явцын талаар ярилаа

2022-3-4
11908

-Путин: Оросын зэвсэгт хүчин бараг найман жилийн турш бэхжүүлсэн Волновахагийн хамгаалалтыг эвдсэн-

Украиныг цэрэггүйжүүлэх тусгай ажиллагаа хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд тавьсан бүх зорилт амжилттай шийдэгдэж байна гэж Владимир Путин Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй уулзахдаа мэдэгдэв.

"Донбасс дахь ард түмнээ хамгаалах, эх орныхоо аюулгүй байдлыг хангах үүрэг даалгаврыг биелүүлж, Оросын цэрэг, офицерууд үйл ажиллагааныхаа зөвийг бүрэн ухамсарлаж жинхэнэ баатрын ёсоор  зоригтой тэмцэж байна. Шархадсан цэрэг, офицерууд эгнээндээ үлдэж, энгийн иргэдийг аврахын тулд өөрсдийгөө, амь насаа золиослож байна" гэж төрийн тэргүүн хэлэв.

Түүний хэлснээр Оросын цэргийнхэн ч, Донбассын цэргүүд ч олноор баатарлаг үйлс үзүүлж байгаа ажээ.

"Донецкийн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй 100-р мотобуудлагын бригадын бие бүрэлдэхүүнийг онцолж хэлмээр байна. Волноваха мужид хурандаа Алексей Борисович Бернхардын тушаалаар цэргүүд бараг найман жилийн турш үндсэрхэг үзэлтнүүдийн бэхжүүлж, тоноглож байсан гүнзгийрүүлсэн хамгаалалтыг нэвтэрсэн" гэж Путин хэлэв.

Үүний зэрэгцээ Украин дахь үндсэрхэг үзэлтнүүд болон гадаадын хөлсний цэргүүд энгийн иргэдийг  амьд бамбай болгон ард нь нуугдаж байна гэж ерөнхийлөгч мэдэгдэв. ОХУ-ын удирдагчийн тайлбарласнаар "хотуудын суурьшлын байшин барилгад цэргийн хүнд техникийг хэрхэн байрлуулж байгааг харуулсан туйлын бодитой гэрэл зургийн нотолгоо" бий гэв.

Тодруулбал, Северодонецк, Лисичанск болон бусад хотуудад орон сууцны оршин суугчдыг орон сууцны  дунд талын давхаруудад байрлуулж, доод давхарын  цонх, ханыг  булгаж тэнд хүнд техник, буу, танк байшруулж байгаа бол дээвэр, дээд давхарт пулемёт, мэргэн буудагчдыг байрлуулж байна " гэж Путин хэлэв.

"Зөвхөн фашистууд л ингэж тулалдаж байсан. Тэд энгийн ард түмэнд ийм хүнлэг бус хандсан. Оросын цэргүүд Украинд энгийн номхон иргэд хохирохоос урьдчилан сэргийлэхийг хичээж байна гэж төрийн тэргүүн онцоллоо.

"Манай цэргийн алба хаагчид мөргөлдөөний бүх бүсэд коридор гаргаж, энгийн иргэд, гадаадын иргэдийг аюулгүй газар руу явах боломжоор хангасан. Би дахин онцолж хэлэхэд үндсэрхэг үзэлтнүүд үүнийг хийхийг зөвшөөрөхгүй байна" гэж Путин хэлэв.

Олон зуун гадаадын иргэд Украин дахь дайны бүсийг орхихыг эрмэлзэж байгаа ч үндсэрхэг үзэлтнүүд тэднийг барьцаалж байна гэж тэр хэлэв.

Эх сурвалж: РИА новости






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.