Газрын тосны үнийн өсөлт Монголд хэзээ, хэрхэн мэдрэгдэх вэ

2022-3-4
2266

Монгол Улс газрын тос экспортлогч орон. Гэхдээ мөн энэ төрлийн бүтээгдэхүүн, бүр тодруулбал шатах тослох материалаа 100 хувь импортлодог, нэг ийм урвуу хамааралтай улс. Гадныхан бол бараг ойлгож ч чадахгүй байх. Стратегийн бүтээгдэхүүнээр 100 хувь гаднаас хамааралтай байна гэдэг бүр ч төсөөлөхийн аргагүй, тэгэхдээ нэг улсын нэг цоргоноос. 

Ийм байдлаас гарах арга зам нь Газрын тос боловсруулах үйлвэр хэмээн тооцож, Дорноговийн Алтанширээд бүтээн байгуулалт нь ид үргэлжилж байна.

Яг өнөөдрийн байдлаар газрын тосны зах зээл дээр юу өрнөж байгааг хамтдаа харцгаая. Товчхондоо газрын тосны үнийн өсөлт үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр нэг баррель нефть117 ам долларыг даваад байна. Тодруулбал, Брент /Хойт тэнгисийн газрын тосыг ийнхүү нэрлэдэг/ төрлийн газрын тосны үнэ 3.6 хувиар өсөж, 117 ам.доллар болсон. Мэргэжилтнүүд үүнийг ховор тохиолдох үнэ хэмээн тодотгожээ. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 3.5 хувиар өсөж, 114 ам.доллар боллоо. Газрын тос ингэж хаданд гарах хамаг эхлэл ОХУ-ын Украинд хийж буй цэргийн тусгай ажиллагаанаас үүдэлтэй гэдэг нь тодорхой. 

Газрын тосны үнэ өсөж байгаагаас АНУ стратегийн нөөцөө ашиглахаар төлөвлөөд байна.Үүнээс гадна тус улсын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 2.6 сая баррелиар буурсан гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлжээ.

Энэхүү нөхцөл байдлыг харгалзан OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг дөрөвдүгээр сард олборлох газрын тосны гарцаа 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр болоод байна. Үнийн хөөрөгдлийг буулгаж авах нэг арга нь энэ.

Газрын тос хэмээх гайхамшигтай түүхий эд гадна талдаа нэг иймэрхүү дүр төрхтэй байна. Харин Монгол энэ үнийн шуурганд хэр туугдах бол...

Монголд одоогоор шатахууны үнийн хөөргөдөл ажиглагдах болоогүй. Нэг, хоёр сарын дараа мэдрэгдэж эхлэх боломжтой.  Учир нь одоогоор шатахууны 36-70 дээш хоногийн нөөцтэй байгаа. Тэр болтол  Украин Оросын асуудал намжиж, үл ойлголцол эцэслэгдэж магадгүй. Тэгвэл үнэ эргээд бууж, байх ёстой байрандаа ирнэ.

Одоогоор  Барууныхан тэргүүтэй орнууд Оросын эсрэг эдийн засгийн хатуу хориг тогтоосон. Үүнд Оросын газрын тосны экспорт өртөөд буй.  Харин ийм нөхцөл байдал нь Монголд ашигтайгаар эргэж мэдэх юм гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэлж байсан нь бий.

Хоригийн хүрээнд ОХУ-ын голлох хэдэн банкийг олон улсын банк хоорондын төлбөр тооцооны SWIFT-ээс салгаж хориг тавиад буй. Гэхдээ “Свифттэй холбоотойгоор  гүйлгээ саатахгүй, шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ” гэдгийг Сангийн сайд хэлж байгаа юм.

Дашрамд тодотогоход улс хоорондын эрчим хүч, шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хязгаарлалтад оруулахгүй гэж АНУ-аас зарласан гэх мэдээлэл бас байгаа юм.

Б.Жавхлан сайдын хэлснээр “Роснефть компаниас дараагийн гурван сарын гэрээгээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн хувьд доголдол гарахгүй.

 Манай Төв банкнаас мэдээлж буйгаар, төлбөр тооцоогоо хэвийн үргэлжлэх боломжтой гэсэн.  Тиймээс шатахууны төлбөр тооцоонд зургадугаар сарын 24 хүртэл асуудал үүсэхгүй гэсэн тооцоо байна” гэжээ.

М.Нэргүй






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.