"Оюутан цэрэг" сургалтад хамрагдах хүсэлтэй 1-р курсын оюутнуудыг энэ сарын 10-ыг хүртэл "e-mongolia" платформоор бүртгэнэ. Хүсэлт нь баталгаажсан оюутнууд харьяа дүүргийнхээ цэргийн штабд очиж, бие бялдарын шалгалт өгч, тэнцсэнээр тус сургалтад хамрагдах юм.
Шалгуур:
- Тухайн оюутны суралцаж буй сургууль нь магадлан итгэмжлэгдсэн байх,
- 2021-2022 оны хичээлийн жилд шинээр элссэн байх,
- Бакалаврын өдрийн ангийн 1-р курсийн оюутан байх,
- 2022 оны 6 дугаар сарын 15 гэхэд 18 нас хүрсэн байх,
- 1 дүгээр улирлын голч оноо 2.8 -аас дээш байх,
- Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг гол шалгуур болгоно.
Бүртгэл дууссаны дараа Батлан хамгаалах яамнаас хүсэлтүүдийг шалгаж, баталгаажуулна. Мөн Боловсролын салбарын мэдээллийн сангаас шалгуур хангасан мэдээлэл олдсонгүй гэсэн мэдэгдэл ирсэн тохиолдолд тухайн оюутан сургуулийнхаа сургалтын албанд хандаж, өргөдөл, гомдлоо гаргана.
Сүүлийн 24 цагт "Оюутан цэрэг" сургалтад хамрагдах хүсэлтээ 750 оюутан "e-mongolia" системд илгээсэн байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал