Ц.ЭЛБЭГДОРЖ: ОРОСТ САЯ САЯ ХҮН ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

2022-3-3
4504

Өнөөдөр "ПУМА" хурлын танхимд МоАХ-ны Д.Монголхүү, А.Цэрэнбат нар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Д.Сосорбарам нартай уулзалт хэлэлцүүлэг хийлээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Орос Укрианы хоорондын дайны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Тэрбээр " Украины асуудлаар хамгийн том шийдвэр, зөвлөгөө саяхан Нью-Йорк хотод боллоо. Тэр чуулган хуралдаанд НҮБ-ын 193 гишүүн улс бүгд оролцсон. Уг 193 орноос 141 орон дайныг эсэргүүцсэн санал өгсөн бол 35 орон түдгэлзсэн санал өгсөн байгаа юм. Түүнд нь манай урд хөрш болох БНХАУ орсон байна. Энэ нь их анхаарал татаж байна. Харин гурван орон дэмжсэн санал өгсөн байна. Үүнээс харвал дэлхийн олон нийт хаашаа чиглэж байгаа нь харагдаж байна. Миний хувьд бол бид дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлерийн эсрэг Монголчууд хойд хөршөө дэмжиж 500 мянган морь, 3 сая хонь, бүр улсынхаа төсвийн талыг нь хүртэл явуулж байсан. Мөн дайнд орж байсан бүх цэрэгт Монголоос хувцас явуулж байсан.

Гэтэл өнөөдөр Украины эсрэг дайныг бид дэмжих боломжгүй. Энэ дайныг зохион байгуулж, удирдаж байгаа хүмүүсийн түвшинд болохоос биш Оросын ард түмэнтэй тогтоосон бидний найрамдал бол мөнгө шүү. Орост сая сая хүмүүс энэ дайныг эсэргүүцэж байна. Маш их хүч гаргаж эсэргүүцлээ илэрхийлэхээр бүгдийг нь барьж аваад байна. Мөн хуульд нь өөрчлөлт орж бодлогын дайныг эсэргүүцвэл Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсан гэж 20 хүртэлх жилээр шоронд хорьдог болчихсон. Ийм аймшигтай дарамтын дор 7000 гаруй хүнийг баривчилж хорьсон байна. Тэгэхээр Оросын бараг бүх хотын иргэд энэ дайны эсрэг байгаа.

Миний зүгээс харахад дайныг эхлүүлэхдээ зарим зүйлийг сул тооцсон юм болов уу гэж бодож байна. Нэгт, Оросын иргэд уг дайнд эргэлзэж, эсэргүүцсэн бүрэн гүйцэд дэмжихгүй байгаа хандлага ажиглагдаж байна. Хоёрт, хүчтэй бөмбөгдөлтөөр цэргийн ажиллагаа явуулахаар Украинчуудыг айгаад, удирдлагадаа дургүй иргэд байвал тэд нар гарч ирж дэмжин дотроо хагарал үүснэ гэж бодсон байх. Гэтэл эргээд бөөн зэвсэг бариад Украинчууд нэгдэж зогссон. Үүнээс үзвэл эх орноо хамгаалж буй хүмүүс хүчтэй байдаг гэдгийг харуулж байна" гэв.

 

М.САЙНЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.