МУИС-ийн 1800 гаруй оюутнууд Б.Ариунзаяаг сургуулиас нь хөөлгөхөөр гарын үсэг цуглуулаад байна

2022-3-3
94743

МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ны өдөр TOM TOMS кофе шопод бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан. Улмаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо цагдаатай маргасан. Гэвч эл үйлдэлдээ гэмшихгүй цахим хуудаст инстаграмм дагагчийнх нь тоо нэмэгдэж буйд баярлаж, бүжиглэж буй бичлэгээ нийтэлсэн нь иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Улмаар хуульчаар бэлтгэгдэн сурч буй оюутан ёсзүйн доголдолтой байна гэж иргэд бухимдан МУИС-ийн захиргааг Б.Ариунзаяаг сургуулиас хөөнө үү хэмээн шаардаж байна.

Мөн МУИС-ын оюутнууд түүнийг хөөлгөхөөр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Энэ тухайгаа "МУИС бол 22 мянга гаруй оюутан, 1191 багш, ажилчинтай Монгол Улсын эрдэм оюуны төв билээ. Түүний дотор Хууль зүйн салбар сургууль бол орчин үеийн хуульчдыг бэлтгэсэн бахархалт оюуны төв, олон улс болон дотоодод бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллага юм.

Тус сургуулийн хананд ч нэрт хуульч Б.Чимэд агсны хэлсэн "Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой" хэмээх эрхэм үг сийлээстэй байдаг. Харин тус сургуулийн үе үеийн төгсөгчид, одоо суралцаж буй оюунтан хийгээд багш ажилчдын нэр төр, үнэт зүйлийг бусдын толгой дээр халуун кофе асгасан нэгэн оюутны зүй бус үйлдэл үгүй хийж байгаа нь харамсалтай. Иймд сургуулийн дүрмийн 1.5.1 Хууль дээдлэх, 1.5.5 Хариуцлагатай, ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тус оюутныг сургуулиас хасах арга хэмжээ авч өгнө үү" хэмээжээ.

Одоогийн байдлаар 1800 гаруй оюутан гарын үсгээ зураад байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.