Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэдэгчлэн...

2022-3-3
9379

Ийм нэг үг бий. Аливаад бодлоггүй, хөнгөн хийсвэр хандахын хор уршгийг илэрхийлсэн утга эндээс уншигддаг.

Цахим орчныг анзаарч байхад ОХУ-ын Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаатай холбоотойгоор Монгол Улс байр сууриа илэрхийлсэнгүй гэх  зэмлэсэн өнгө аяс бүхий постууд явж байгаатай тааралдана. 

Харин Монголын парламентад суудалтай улс төрийн хоёр дахь хүчин гэддэг  АН-ынхан энэ талаар байр сууриа илэрхийлсэн ч ихэнх хүмүүсийн хувьд инээдэм ханиад болоод өнгөрөв бололтой.

Уг нь ардчилсан улс оронд байх л хэм хэмжээ. Гэхдээ АН-ын хувьд өнөөдөр Орос Украин байтугай өөрсдийнхөө хөл толгойг олохгүй төөрөлдчихөөд төрлөө олохгүй яваа хөөрхийс.

Энэ өнцгөөсөө л ингэж харагдаад хийсэн хэлсэн бүхэн нь  эцэстээ доог тохуу төдийгөөр илэрхийлэгддэг болчихоод байгаа юм.

Монгол Улсын хувьд Орос Украины асуудалд одоогоор албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байгаа. Энэ хоёр оронтой хэзээнээс л дотно харилцаатай явж ирсэн. Хэнийг нь гэх вэ гэдэг нь өөрөө бас хүнд асуудал.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр мэдээлэл өгөх үеэрээ энэ сэдвийг хөндсөн.  Тэрбээр "Украин, Оросын асуудалд манай улс анхааралтай ажиглаж байна. Хурцадмал байдлыг хурдан намжаах нь чухал гэсэн байр суурьтай байгаа. Шаардлагатай бол ҮАБЗ-тэй ярьж байгаад мэдэгдэл гаргана" гэлээ.

Хурцадмал байдлыг хурдан намжаах гэдэг нь дэлхий нийтийн хувьд түгээмэл байр  суурь болж байгаа нь тодорхой ч үүнийгээ хэрхэн илэрхийлэх вэ гэдэг нь улс төрчдийн ур чадварын асуудал байж мэдэх л юм.  Дэлхий хэдийгээр Монголын байр суурь мэдэгдлээр дутахгүй, бүр үгүйлэгдэхгүй  байж мэдэх ч бүрэн эрхт тусгаар улсын дуу хоолой гэдэг нь өөрөө том агуулга л даа.  

Гэхдээ мэдэгдэл гэдэг үг бүр нь үр дагавартай, хожмын өдөр хожил хохирлын аль  алиныг авчрах эрсдэлтэй гэдгийг тооцох учиртай.

Цаагуур чинь Өрнөдийнхний байр суурйг дагаж өширхөгчид,  Оросын үйлдлийг өмөөрөгчид гээд  янз янз л байр суурь явж байх шиг.

Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэдэгчлэн бусдыг, тэр дундаа урд хөршөө, хажууханд байгаа Казакстаны хандлага ямар байгааг харж ажиглаж байж албан ёсны мэдэгдэл, энэ тэрээ гаргах байлгүй дээ.

Б.Тулга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.