Өнөөдөр 2 эмэгтэй цахим орчинд муудалцаж нэгнийхээ толгой дээл халуун кофе асгаж байгаа бичлэг дуулиан боллоо.
Мөн цагдаагийн алба хаагч бусдын биед халдаж зүй бус харьцаж байгаа бичлэг цацагдсан. Иргэд олон нийт цагдаагийн алба хаагчийн ёс зүйгүй үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл тус бичлэг дээр гарч байгаа эмэгтэй бусдын дээрээс халуун кофе асгаж цагдаад мэдүүлэг өгөхөөр очих үедээ асуудал үүсгэсэн байдаг.
Нийгэмд шуугиан үүсгээд байгаа уг эмэгтэй өмгөөлөгч Г.Батбаярын охин аж. Тэрбээр хүний толгой дээр халуун кофе цацчихаад цагдаа дууд. 100 мянган төгрөгөөр торгуулиад л өнгөрнө хэмээн аархаж байсан талаар хохирогчийн охины аав хэлсэн. Тэгвэл өмгөөлөгч Г.Батбаярын охин удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэж байсан цагдаагийн байгууллагад бүртгэлтэй нэгэн гэдгийг албан бус эх сурвалж мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар хохирогч охины толгой хэсэгт цэврүү үүссэн, хэрэг нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа байдалтай байна.