Цахим мөнгөний ханш унав

2022-3-2
1331

Дэлхий дахины анхаарлын төвд байгаа ОХУ, Украин хоорондын зөрчил олон улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтэд нөлөөлж эхэлсэн байна. Үүний сацуу крипто зах зээлийн ханшид нөлөөлөөд амжлаа.

Байден криптогийн зохицуулалтад анхаарлаа хандуулаад байна

Зохицуулалтын гол зорилго нь санхүүгийн тогтвортой байдалд криптовалютын үзүүлэх нөлөө, түүнийг шийдэх Засгийн газрын бодлого боловсруулахад оршино хэмээн мэдээлжээ. Уг зохицуулалтад CBDC буюу Төвбанкны дижитал валютуудыг судлахаас гадна мөнгө, төлбөрийн системийн ирээдүйн чиг хандлагын талаар судалгаа хийх ажлууд багтсан талаар “Yahoo Finance”  мэдээлсэн байна. Түүнчлэн  АНУ-ын засгийн газар дэлхийн хэмжээнд крипто арилжааны зохицуулалтыг стандартчилахын тулд бусад улс оронтой хамтран ажиллахаар төлөвлөсөн талаар  “Crypto Slate” эх сурвалжид дурджээ.

Орос, Украины мөргөлдөөн  криптовалютын зах зээлийн ханш унахад  нөлөөлөв

ОХУ болон Украин улсын зөрчилдөөнөөс үүдэн хөрөнгийн бирж болон крипто хөрөнгийн ханш савлаж эхлэв.  Сүүлийн 24 цагийн байдлаар 44.125 ам.доллараас 36.370 руу унасан байна. Энэ ханшийн савлагаа нь  зарим хөрөнгө оруулагчид айдас төрүүлж, крипто хөрөнгөд мөнгө байршуулахаас илүүтэй, алт, газрын тос гэсэн нөөцөд хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлээд байна.  Яг энэ үед эсрэг талд нь крипто салбарын хүчтэй тоглогчид боломжийг ашиглан худалдан авалт ихээр хийж буйг “CBS news” онцолжээ.

Гүрж улс биткойн олборлосноор эрчим хүчний хомсдолд орох уу?

Arcane Research буюу криптовалют судалгааны багийн мэдээлснээр Бүгд Найрамдах Гүрж улс нь бусад оронтой харьцуулахад бага хүн амтай хэдий ч дэлхийн крипто олборлолтын зах зээл дээр VII байрт жагсаж байна. Тус улс нь биткойн олборлолтын байгууламжтай болсон бөгөөд биткойн зарцуулалтын индекс нь 0.18 -0.71 хувь  хүртэл өссөн. Цаашдаа ч тогтмол өсөх хандлагатай байна. Arcane судалгааны багийн судлаач Жаранн Меллеруд “Одоогийн байдлаар Гүрж улс нийт цахилгаан эрчим хүчнийхээ 10 гаруй хувийг биткойн олборлолтод зарцуулж байгаа. Хэрэв энэ байдлаараа үргэлжилбэл цахилгаан эрчим хүчний хомсдолд орох магадлалтай” хэмээн үзэж байна. Харин тус  улс  биткойн олборлолтын байгууламжаас гарсан дулааныг ашиглах эсвэл усан цахилгаан станцаас гарч байгаа эрчим хүчийг ашиглах боломжтой гэсэн эерэг байр суурьтай байгаагаа илэрхийлснийг “ Coin Telegraph” эх сурвалж мэдээлсэн байна.

Монгол койнуудын эдийн засагт үзүүлэх нөлөө

Цар тахалтай байсан хоёр жилийн хугацаанд ипотекийн болон зарим хэрэглээний зээлийн эргэн төлөх төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулсан. Иргэдийн цахилгаан, дулааны үнийг төрөөс  даасан түүнчлэн тэтгэмж хэлбэрээр бэлэн мөнгө тарааснаас иргэдийн гар дээр их хэмжээгээр төвлөрсөн. Харин хил хаасантай холбоотойгоор мөнгө гадагшаа урсалгүй хөрөнгийн зах зээлд төвлөрсөн гэж үздэг. Өнгөрсөн оны сүүлч гэхэд зургаан их наяд төгрөг хөрөнгийн зах зээлд төвлөрч Монголын хөрөнгийн бирж хоёр их наяд төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Энэ нь манай нийт эдийн засгийн 20 орчим хувийг эзлэх хэмжээнд очсон гэж үздэг. Тэгэхээр крипто зах зээлд арилжаалагддаг койн болон хувьцаа бонд эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буй нь ойлгомжтой.  DAC ХХК-аас “Монгол койнуудын ирээдүй ба эдийн засагт үзүүлэх нөлөө сэдэвт уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ уулзалтаар зарим зүйлийг хөндөв.

Гар ажиллагаатай биржийг хэрэглэгчид сонгохгүй

Крипто бирж нь албан ёсоор баталгаажсан оролцогчид хоорондын арилжааны бүртгэлийг дундын байгууллагын оролцоогүйгээр хийдэг онцлогтой тул илүү олон тооны, мөн илүү хурдтайгаар арилжаа хийх боломжийг өгч байна. Харамсалтай нь, энэ  боломжийг өгч чадаж буй системийн бүрэн шаардлага, өөрчлөлт шинэчлэлтийг цаг тухайд нь хийдэг биржүүд байхад, наад захын стандартыг ч хангахгүй, ардаа гар ажиллагаа бүхий эрсдэлтэй үйл ажиллагаа бүхий биржүүд байсаар байна. Эдгээр биржүүд нь цаг хугацааны явцад койн гаргагч нар сонгохгүй, хэрэглэгчид арилжаа хийхгүй байх, улмаар зохицуулагч байгууллагын шаардлага хангахгүйн улмаас үйл ажиллагаагаа хаах нь цаг хугацааны асуудал болсоор.

 

Ц.МЯГМАРБАЯР






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.