Б.Жавхлан: Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа

2022-3-2
758

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  Энэ үеэр оны эхний сард олгогдох байсан багш нарын үр дүнгийн нэмэгдэл ороогүй талаар асуусан сэтгүүлчийн асуултад  Сангийн сайд Б.Жавхлан:

Тэрбээр "Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа. ТУЗ-ийн гишүүнийг томилох хуулийн процессын ажил хийгдэж байна.

Төрийн албанаас тодорхой хүмүүс орно. Мөн хараат бүс гишүүд томилогдоно. Энэ бүгдийг хуулийн дагуу олон нийтэд зарласан бөгөөд материалуудыг хуулийн хугацаанд хүлээн авч, сонгон шалгаруулалт хийгээд, АТГ-аас төрийн албан хаагчдад тавигдах тодорхойлолт ирэхээр шинэ ТУЗ томилогдоно. Тухайн үед нь бүрэлдэхүүнийг нь танилцуулна.

Хөгжлийн Банкны нийт чанаргүй багцын 1/3-д нь дөхөх хэмжээний төрийн өмчийн үйлдвэрийн газруудын чанаргүй зээлийн асуудал бий. Уг асуудал дээр сайд нар, хариуцсан ажилтнууд идэвхтэй ажиллах чиглэлийг үүрэг болгосон. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд зээл аваад эрсдэлгүй мэт явдаг, үр өгөөжгүй зүйлүүдэд мөнгө зарцуулдаг асуудлыг таслан зогсооно. Тус газруудын авсан чанаргүй зээлийг төлж барагдуулах онцгой үүргийг сайд нарт өгсөн.

Хөгжлийн Банкны чанаргүй зээлдэгчдийг зарласнаас хойш 49.8 тэрбум төгрөгийн өр зээл барагдсан байна. Сүүлийн долоо хоног энэ төлөлт зогсоод байгаа тул эрчимжүүлэх чиглэлийг Засгийн газраас Хөгжлийн Банканд өгсөн.

Хөгжлийн Банкнаас "Кью Эс Си", "Хөтөл" компаниудын авсан зээл Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад оролцсон. Засгийн газраас энэ асуудлыг улсын мөнгөөр улсад ирэх хувийг худалдаж авсан гэж үзэж байгаа. Бэлэн мөнгө төлж 49 хувийг худалдаж авах биш, харилцан суутгах замаар авъя гэдэг зарчмыг үе үеийн Засгийн газар баримталж ирсэн. Энэ удаад мөн л улсаас авах авлагууддаа харилцан суутгах замаар хэлэлцлээ амжилттай болгож, 49 хувийг улсдаа авах ажлыг бүрэн дуусгая гэсэн зарчмыг баримталж байгаа" гэдгийг хэлэв. 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.