Б.Жавхлан: Шатахууны нийлүүлэлтэд доголдол үүсэхгүй, тайван байж болно

2022-3-2
608

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  Засгийн газрын хуралдааны дараах мэдээллийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Украин, ОХУ хоорондын зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор эдийн засгийн ямар нөлөөлөл Монголд орж ирж болох вэ, үүнээс яаж урьдчилан сэргийлэх, хариу ямар арга хэмжээ авах талаарх эхний судалгааг Монголбанк, Сангийн яам, ГХЯ-ныхан хийсэн. Энэ талаар ярилцлаа.

Олон нийтийн анхаарлыг татаж буй асуудал бол шатахуун. Үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан судлаад мэдээлэл хийсэн. 36-70 хоногийн нөөц шатахууны төрөл бүр дээр байна. Хэвийн үед ч ийм статистик гардаг. "Роснефт" компаниас шатахууны дараагийн гурван сарын гэрээ хийхэд бэлэн байгааг хэлсэн. Өөрөөр хэлбэл шатахууны нийлүүлэлтийн хувьд доголдол үүсэхгүй, тайван байж болно.

ОХУ-д байгаа нэр бүхий хоёр банктай манай арилжааны банкууд харилцаатай бөгөөд үүгээр дамжуулж шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хийх боломжтой. Тиймээс шатахууны төлбөр тооцооны асуудал дээр зургаадугаар сарын 24-ний өдөр хүртэл ямар нэг саад бэрхшээл гарахгүй. 

АНУ-аас шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хязгаарлалтад оруулахгүй гэж зарласан. Манай улс гадаад худалдааны хувьд хойд хөрштэйгөө алдагдалтай, урд хөрштэйгөө ашигтай ажилладаг. ОХУ-тай хийдэг гол худалдаа шатахуун байдаг. Оргил үедээ 1.8 тэрбум ам.долларын шатахууны төлөлт хийж байсан.

Сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим ам.долларын шатахууны төлбөр хийгдэж байгаа. Одоогоор бол шатахууны нийлүүлэлтэд ямар нэгэн байдлаар доголдол гарахгүй гэж мэдэгдсэн. ОХУ-аар дамжиж Европоос ирдэг гадаад худалдааны тээвэрлэлтийн асуудал дээр цаашид ямар нөхцөл байдал үүсэхийг хэлж мэдэхгүй.

Тэгэхээр эдийн засагт одоо үүсээд буй нөхцөл байдал ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Харин ямар ухаалаг арга замаар тухайн нөлөөллийг багасгах вэ гэдэг нь чухал" гэлээ. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.