Орос, Украины хэлэлцээрийн эхний шат хоёрдугаар сарын 28-нд болсон. Уулзалт Припять голын эрэг дээрх "Загасчдын байшин" хэмээх нууц газарт болсон байна.
Украинчууд Москвагийн цагаар үдээс өмнө Польшийн нисдэг тэргээр хэлэлцээ хийхээр ирсэн бөгөөд хэлэлцээ төлөвлөснөөс нэг цаг орчим хоцорч, Москвагийн цагаар 13:00 цагийн орчимд эхэлж, таван цаг гаруй үргэлжилсэн байна.
Оросын тал Крымийг ОХУ-ын нутаг дэвсгэр гэж дипломат байдлаар хүлээн зөвшөөрөх, Украиныг цэрэггүйжүүлж, тус улсын төвийг сахисан статусыг баталгаажуулах гэсэн гурван нөхцөл тавьсан нь тодорхой болж байна.
Төлөөлөгчид тус тусынхаа улсын нийслэлд зөвлөлдсөний дараа ойрын хэдэн өдөр уулзахаар тохиролцов.