-АНУ-ын Ерөнхийлөгч Оросын агаарын тээврийн компаниудад агаарын орон зайгаа хаалаа.
-Америкийн цэргүүд Украинд тулалдахгүй гэдгээ дахин мэдэгдэв. Гэсэн хэдий ч АНУ Европ дахь НАТО-гийн холбоотнуудаа хамгаалахад бэлэн байна гэдгээ мэдэгдэв.
-Apple, Ford, ExxonMobil, Boeing компаниуд Оросыг орхин гарч байна.
-Оросын цэргүүд Херсоныг эзэлсэн гэж мэдээллээ. Хотын төлөөх тулалдааны үеэр Украины тал, тэр дундаа энгийн иргэд ч хохирсон гэж хотын зөвлөлийн төлөөлөгч хэлжээ
-ОХУ-ын Батлан хамгаалах яам "Оросын зэвсэгт хүчний ангиуд Херсон мужийн төвийг бүрэн хяналтандаа авлаа" гэж мэдэгдэв.
-Харьков хотод бүс нутгийн цагдаагийн газрын байр сүйрсэн гэдгийг УНИАН агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, танкийн үйлдвэрийн сумын агуулах шөнийн цагаар дэлбэрчээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ талаарх мэдээллийг батлаагүй, бас үгүйсгэхгүй байна.
-Өнгөрсөн 24 цагийн дотор Харьковыг буудсаны улмаас наад зах нь 21 хүн амиа алдаж, 112 хүн шархадсан талаар мужийн захиргааны тэргүүн Олег Синегубовын хэлснийг Ройтерс агентлаг мэдээллээ.
-Украины бусад хотуудад байлдааны ажиллагаа болсон гэсэн мэдээлэл байна. Улсын Онцгой байдлын алба Житомирыг буудсан, мөн хохирогчид байна гэдгийг мэдээлсэн.
-Оросын Батлан хамгаалах яам лхагва гарагийн өглөө “Киев хотод өндөр нарийвчлал бүхий тусгалтай зэвсгээр цохилт өгсөн” гэж мэдэгджээ. Тус агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков "Телевизийн цамхагийн өргөн нэвтрүүлгийн төхөөрөмж ажиллахаа больсон" гэдгийг хэлэв.
-Үүнээс гадна "Украины цэргийн дэд бүтцэд ихээхэн хэмжээний агаарын цохилт өглөө. Нийтдээ 67 объектод цохилт өгсөн" гэж Оросын армийн өглөөний хураангуйд мэдээлэв.
-"Лхагва гарагийн өглөө БНДАУ-ын Мариуполь хотыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн тус бүгд найрамдах улсын дайчид хаасан гэж мэдэгдэв.
-ОХУ-ын БХЯ-ны төлөөлөгч өмнөх өдөр хэлэхдээ, БНДАУ-ын хүчнүүд Украины Азовын тэнгисийн эрэг дагуух бүс нутгийг хяналтандаа авсан Оросын армийн зарим хэсэгтэй нийлж, Донецк мужийн хилд хүрчээ.
-Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский CNN болон Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн тулд "Оросууд хүмүүсийг бөмбөгдөхөө зогсоох" хэрэгтэй гэж мэдэгджээ.
-Оросын хэвлэлүүд өөрсдийн эх сурвалжаас иш татан мягмар гарагт хоёр дахь шатны хэлэлцээ лхагва гарагт болно гэж мэдээлэв.
-Лхагва гарагт "Интерфакс"-ын эх сурвалж "Украины тал хэлэлцээ хийхэд бэлэн байгаа талаар тодорхой хариулт өгөөгүй байна. Логистикийн хувьд тэдэнд нэмэлт хугацаа хэрэгтэй байгаа нь ойлгомжтой" гэж Интерфаксын эх сурвалж мэдэгдэв.
"Өнөөдөр эсвэл маргааш Украины талаас нааштай хариу өгсөн тохиолдолд хэлэлцээр хийх илүү бодитой хугацаа баасан гараг байж магадгүй" гэж агентлагийн ярилцагч нэмж хэлэв. Хэлэлцээг цуцлах тухай яриа байхгүй, харин цаг хугацаа өөрчлөгдөж байна гэж ТАСС-ын эх сурвалж хэлэв.