57 тэрбумын татварын орлого луйвардсан хэргийн холбогдогч мөрдөгчдөө хахууль өгчээ

2022-3-2
2182

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг хоосон бичиж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд одоогоос хоёр жилийн өмнө буюу 2020 онд илрүүлэн шалгаж эхэлсэн билээ. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ. Эл хэрэгт холбогдуулан У.Алтанзаяа, түүний нөхөр Г.Болдбаатар, иргэн Х.Чинтуяа, Б.Анударь, О.Отгонтуул, Б.Пүрэвдолгор, Ц.Дөлгөөн, ТЕГ-ын татварын улсын байцаагч Ш.Амаржаргал нарыг шалгаж, Эрүүгийн хуульд заасан, бүлэглэн мөнгө угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй юм. Дээрх хүмүүс 2017 оны дөрөвдүгээр сараас хойш хоёр жилийн турш гэмт үйлдлээ хийж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэнэ.  Тодруулбал, үйл ажиллагаа явуулдаггүй 12 компанийн нэрээр татварын байгууллагын программд НӨАТ-ыг хоосон шивж, давхардсан тоогоор 857 аж ахуйн нэгжид тооцуулж, 57 тэрбум төгрөгт ногдох татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон, тухайн орлогын 2-3 хувийг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн дансаар авч байсан аж. Дээрх хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдийн нэрээр аж ахуйн нэгж байгуулж, үйл ажиллагаа огт явуулдаггүй уг хуурамч компанийнхаа нэрийг ашиглан НӨАТ-ын падаанд хоосон бичилт хийж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, 2017 оноос хойш бараа, материал импортоор оруулж ирээгүй, ажил гүйцэтгээгүй атлаа 857 аж ахуйн нэгжид 200 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр худал тайлан гаргаж, үүнээс үүдэн 57 тэрбум төгрөгийн татварын орлогыг луйвардсан хэрэг өдүүлсэн юм. Улмаар хууль бусаар олсон мөнгөөрөө өөрсдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, амралтын газар авч, нийт таван тэрбум төгрөг-тэй тэнцэх хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц, автомашин, “Алтан хөндий цогцолбор” нэртэй амралтын газар байгуулсан байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх хүмүүсийн худалдан авсан хоёр орон сууц, зургаан автомашин, Төв аймгийн Баянцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтан хөндий цогцолбор” хэмээх амралтын газрыг хууль сахиулагчид битүүмжлээд буй гэнэ. Тэгвэл энэ хэргийн нэг холбогдогч У.Алтанзаяа нь цагдаагийн мөрдөгчид хахууль өгсөн хэрэгт бас яллагдагчаар татагджээ. Тэрбээр өөрсдөд нь холбогдох хэргийг шалгаж буй цагдаагийн ажлын хэсгийн ажилтан мөрдөгч Ц.Б-т шинэ жилийн бэлэг гэж 2.5 сая гаруй төгрөгийн үнэтэй “iPhone-11 pro max” загварын гар утас, 50 000 төгрөгийг нөхрөөрөө дамжуулан өгсөн хэрэгт холбогдсон байна. Мөн өөр хоёр ч хүний ХААН банкны дансаар дамжуулан 600 000 гаруй төгрөг шилжүүлж хахууль өгсөн гэнэ. Үүний хариуд тэрбээр цагдаагийн мөрдөгч Ц.Б-аас шалгуулж буй хэргийнхээ явц, үр дүнгийн талаарх мэдээллийг авч байсан хэмээн буруутгагдсан аж. У.Алтанзаяагийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, хошууч Ц.Б-т нийт 3.2 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Бэлтгэсэн Г.Равжа

Эх сурвалж: https://unuudur.mn/ 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.