ОХУ-ын Буриад улсын эрх баригчид цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй цэргүүдийн төрөл төрөгсдөд зориулж шуурхай холбоо барих утас ажиллуулж эхэллээ гэж тус улсын тэргүүний хэвлэлийн алба мэдээлжээ.
Буриадын тэргүүн Алексей Цыденов Буриадын цэргийн ангиудын удирдлагатай байнга холбоотой байгаа бөгөөд Засгийн газар цэргийн тусгай ажиллагаанд байлдааны үүрэг гүйцэтгэж буй цэргүүдийн төрөл төрөгсдөд туслах болно гэж хэвлэлийн албаны мэдээнд дурдсан байна.
Шуурхай холбоо барих утсыг Буриадын хүний эрхийн тусгай эрхт төлөөлөгчийн газарт гуравдугаар сарын 1-нээс ажиллуулж эхэлжээ.
Эх сурвалж: Montsame.mn