“Баруун бүсийн Наркологийн төв“-ийг Баянхонгорт байгуулна

2022-3-2
2555

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт өнөөдөр /2022.03.02/ ажиллаж байна. Ажлын багийнхныг Засаг дарга Д.Мөнхсайхан хуулийн байгууллагуудын удирдлагуудын хамт албан өрөөндөө хүлээн авч уулзав.

Мөн үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулгыг хийсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “Баянхонгор нь бусад аймагтай харьцуулахад хуулийн салбар нэгжүүдээ маш сайн дэмждэг, бүх нэгжээ өөрийн гэсэн байртай болгож үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сайтар бүрдүүлж өгсөн харагддаг. Төрийн архив нь өөрийн барилгатай, тэр нь үйл ажиллагаагаараа улсад тэргүүлдэг зэргээр сайн жишээнүүд танай аймагт олон байна. Архинд донтолтын эсрэг орон нутаг өөрөө санаачлан бодит ажил хэрэг явуулж байгаад салбарын сайдын хувьд ихэд олзуурхаж байгаа юм. Танай энэ төвийг дэмжин урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон” гэснээр дараах асуудлуудыг орон нутагт шийдвэрлэж өгөхөөр болов.

- Жаргалтай амьдрал төвийг өргөтгөн ирэх онд баруун бүсийн аймгуудын иргэдэд /Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий/ үйлчилгээ үзүүлэх 100 ортой Наркологийн төвийг шинээр байгуулна.

- Хуучнаар татварын хэлтсийн барилгыг балансаас балансад шилжүүлэх эрхийг олгож иж бүрэн тохижуулан шүүхийн шинжилгээний албыг өөрийн байртай болгоно.

- Баривчлах байрыг орчин үеийн стандартын дагуу шинээр байгуулна.

- Цагдаагийн газрын эрүүлжүүлэн саатуулах байрыг шинэчилнэ.

- Цагдаагийн газрын сум дундын тасгууд болох Богд, Бууцагаан суманд туулах чадвар сайтай 2 автомашин олгоно

- Шүүхийн шинжилгээний албанд туулах чадвар сайтай нэг автомашин олгоно.

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт туулах чадвар сайтай 1 автомашин олгоно.

- Төрийн архивын тасгийг хэлтэст харьяалуулалгүй тусдаа бие даасан статусаар үйл ажиллагаа явуулах эрхийг олгох зэрэг асуудлуудыг тус тус шийдвэрлэж өгнө гэв.

Засаг дарга Д.Мөнхсайхан, Орон нутагт ирж хуулийн байгууллагуудынхаа үйл ажиллагаатай биечлэн танилцаж, чухал шаардлагатай асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгсөнд хууль зүйн сайдад талархал илэрхийлээд шинээр байгуулах 100 ортой Наркологийн төвийн үйл ажиллагааг өндөр хэмжээнд үр дүнд хүргэн авч явах болно гэж албан ёсоор илэрхийллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Баянхонгор аймагт ажиллах үеэрээ салбарын нийт удирдлага, алба хаагчидтай уулзалт хийн, тэдний санал хүсэлтийг сонсож, Цагдаагийн газар, Эрүүлжүүлэн саатуулах байр, Улсын бүртгэлийн хэлтэс, Төрийн архивын тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний албадын үйл ажиллагаатай тус тус танилцана.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.