Нийслэлд явган зорчигч, орон нутагт автомашинаар зорчигч осолд өртөх нь их байна гэв

2022-3-2
303

Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчдын зөвлөлдөх уулзалтыг өчигдөр /2022.03.01/ зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, Тээврийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат болон дүүргүүд дэх урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид болон 21 аймгийн алба хаагчид цахимаар оролцлоо.

Уулзалтыг нээж Тээврийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар хэлсэн үгэндээ: “Монгол Улсын хэмжээнд ЭМЯ, ЭМХТ-өөс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын хүн амын нас баралтын тавин шалтгааныг нэрлэсний эхний аравт зам тээврийн осол орсон байдаг.  Өнөөдрийн энэ уулзалтыг хийж байгаа гол зорилго бол урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтын ажиллагааны үр дүнд зам тээврийн ослын улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирол ирэх 10 жилд 50-аас дээш хувиар буурсан эерэг үзүүлэлтэд хүрэх юм.

Нийслэл хотод зам тээврийн осолд явган зорчигч ихээр өртөж байгаа бол орон нутагт зорчигч хэлбэрээр осолд өртөх тохиолдол их байгаа төдийгүй бага насны хүүхэд зам тээврийн ослын золиос болж байна. 2020 онд Улаан загалмай нийгэмлэгээс “Гамшгийн яаралтай хариу арга хэмжээ” төслийг Төв, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн авто замын дагуух үйлчилгээний байгууллагуудыг  түшиглэн “Анхны тусламж”-ийн 10 цэг байгуулах ажлыг эхлүүлж, олон нийтэд Анхны тусламжийн мэдлэг олгох сургалтыг 200 орчим хүнд орсон нь үр дүнтэй ажил болсон. Цаашид ч энэ чиглэлийн ажлыг өргөжүүлж, бидний зүгээс хамтран ажиллана.

Өнгөрсөн онд бид “Цагийн менежмент”-ийн хяналт шалгалтыг зохион байгуулсны үр дүнд зам тээврийн осол, ослын улмаас амь насаа алдсан, гэмтсэн  ослыг тодорхой хувиар бууруулсан. Энэ нь орон нутгийн автозамд цагийн менежментээр өртөөчлөн хяналт тавих, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаа, эрүү, мөрдөн экологийн цагдаа албадын алба хаагчид идэвх зүтгэлтэй оролцсоны үр дүн юм. Энэ онд ч арга хэмжээг үргэлжлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн “Сар шинэ”-ийн баярын өдрүүдэд цагийн менежментээр ажилласны үр дүнд ослыг бууруулж чадсан. Үүнээс үзэхэд та бүгдийн оролцоо ямар чухал байгааг хэлж болохоор байна” гээд уулзалтад оролцож буй нийт алба хаагчдад урьдчилан сэргийлэх цогц ажлыг танилцуулан, энэ онд хийгдэх үүрэг чиглэлийг өглөө. Зөвлөлдөх уулзалтаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсээс нэгдсэн танилцуулга, өнөөгийн зам тээврийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Энэ хүрээнд Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат танилцуулгадаа: “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улсад зам тээврийн 293 мянган осол бүртгэгдэж, 5137 хүн нас барж, 33928 хүн гэмтсэн тоо баримт байдаг. Цагдаагийн байгууллагаас зам тээврийн зөрчлийг бууруулах тал дээр олон арга хэмжээг тасралтгүй авч ажиллаж байгаа. Үүний үр дүнд иргэд олон нийт сэрэмжлүүлэг мэдээлэл авч, осол гэмтлийн тоо буурсан үзүүлэлт харагддаг. Иймд бид нэгдсэн нэг бодлогоор зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудаа эрчимжүүлэн ажиллахаар энэхүү уулзалтыг зохион байгуулж, тал талын мэдээллийг нэгтгэн авч байгаа юм” гэлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.