Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, Зүрх судасны мэс засалч Б.Болдсайхан тэргүүтэй “Зүрх мартахгүй” төслийн “Хязгаараас чинад” багийхан Эрдэнэт хотод гуравдугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд Урологи, зүрх, нүдний үзлэг хийхээр болжээ.
- Эхний өдөр буюу 3-р сарын 3-нд 10-17 цагийн хооронд БОЭТ-д Зүрхний үзлэгтэй. Үүнд 0-16 насныхан хамрагдана.
- 3-р сарын 4-нд 10-17 цагийн хооронд Шинэ эрин мед эмнэлэгт Нүдний үзлэгтэй. Үүнд 0-16 насныхан хамрагдана.
- 3-р сарын 5-нд 10-17 цагийн хооронд БОЭТ-д Урологи. Бүх насныхан хамрагдах боломжтой. 
