В.Путин санхүүгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний тухай зарлигт гарын үсэг зуржээ

2022-3-2
1152

Ерөнхийлөгч Владимир Путин "ОХУ-ын санхүүгийн тогтвортой байдлыг хангах эдийн засгийн шинж чанартай түр зуурын нэмэлт арга хэмжээний тухай" зарлигт гарын үсэг зурлаа гэж Кремлийн хэвлэлийн алба мягмар гарагт мэдээлэв.

Баримт бичигт дурдсанаар, эдгээр алхам нь “АНУ болон тус улстай нэгдэн нийлсэн гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудын найрсаг бус, олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй зөрчилдсөн үйлдлийн хариуд авсан бөгөөд үндэсний ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгджээ”.  

Уг баримт бичигт гуравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ОХУ-аас тухайн өдрийн Төв банкны ханшаар арван мянган ам.доллароос дээш дүнтэй гадаад валют болон "гадаад валютаар мөнгөн хэрэгсэл" авч гарахыг хориглосон байна.

Үүнээс гадна, В.Путин тус улсад хориг арга хэмжээ авсан улс орнуудтай холбоотой гадаадын иргэдэд рублийн зээл олгох, мөн үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө худалдах гүйлгээ хийх тусгай журам нэвтрүүлэхээр шийджээ.

Эдгээр ажиллагааг явуулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах Засгийн газрын комиссоос зөвшөөрөл авах шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгө, үнэт цаасны гүйлгээг Сангийн яамтай зөвшилцөж, Төв банкнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зохион байгуулах дуудлага худалдаагаар хийж болно.

Баримт бичигт мөн зээлийн байгууллагууд нь энэхүү зарлигт заасан хязгаарлалтыг харгалзан ОХУ-аас гадна байрладаг, гадаадын улсын хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг банк эсвэл зээлийн байгууллагуудын харилцан төлбөр тооцоо хийх зорилгоор нээлгэсэн данс руу гадаад валют шилжүүлэх эрхтэй болохыг тодотгосон байна.

Дээрх зөвшөөрлийг олгох журмыг Засгийн газрын комисс тав хоногийн дотор батлахыг сайд нарын танхимд даалгажээ.

Уг зарлиг нь нийтлэгдсэн өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болсон байна. 

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.