Үнс хольсон, чанаргүй, хатдаггүй цемент борлуулсан эмэгтэйд ял шийтгэжээ

2022-3-2
1972

Цементийг "ДЦС" ХК-иас гарсан хаягдал үнстэй хольж савлан, худалдаж байсан С.Оюунзул гэх эмэгтэйд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн, ял шийтгэлээ.

Үнс хольсон, чанаргүй, хатдаггүй цемент борлуулж байсан нэг бус хүнийг ЭЦА-ны ажилтнууд 2020 оны аравдугаар сард илрүүлэн шалгаж байсан. Тэдний нэг болох иргэн С.Оюунзул нь 2020 оны зургадугаар сараас аравдугаар сарын 16 хүртэл Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутагт "МАК цемент" ХХК-ийн 50 кг савлагаатай цементийн уут, барааны тэмдгийг ашиглан, үнс хольсон 48 тонн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг. Ийнхүү хууль бус үйлдэл хийснээр "МАК цемент" ХХК-д 3.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан.

Мөн, иргэн М-д үнс хольсон 24 тонн цементээ худалдан 5.9 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. НПГ-аас С.Оюунзулд Эрүүгийн хуулийн 18.16-2.1 дэх хэсэгт заасан " Бусдын барааны тэмдгийг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан хэргийг байнга тогтвортой үйлдсэн" хэмээн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дээрх шүүх түүнийг гэм буруутайд тооцон 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.