С.Бямбацогтод холбогдох хэргүүд замхарсаар, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ёстой

2022-3-2
15392

Ховд аймгаас удаа дараа УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн С.Бямбацогт өдгөө УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга тэрбээр энэ байнгын хороог тэргүүлэх ёс зүйгүй цаашлаад УИХ-ын гишүүн байх эрхгүй гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл; Тэрбээр Хууль зүйн сайд байх хугацаандаа Ховд аймгийн Цэцэг, Алтай сумдын заагт орших Улсын тусгай хамгаалалтай газар болох Мянган угалзтын нуруу цагаан эрэгт байгалийн ховор элемент гянтболд олборлох ажил 2016-2017 оны хугацаанд "Өгөөжтэй өв" ХХК явуулж авилга албан тушаал, хууль бус ашигт малтмал олборлолт, мөнгө угаах гэмт хэрэг хийсэн гэж 2018 онд АТГ шалгаж эхлээд 2020 оны 11 сард хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл уг хэрэгт оролцсон хууль бус ашигт малтмал олборлосон мөнгө угаасан бохир мөнгөнөөс УИХ-ын гишүүн С.Бямбацогт хувь хүртсэн, хамтран оролцсон үндэслэлээр түүнд хэрэг үүсгэж шалгаж байгаад хэргийг тусгаарлаж авч үлдэн бусад хүмүүсийг шүүхэд шилжүүлсэн. Өдгөө түүний хэрэг АТГ-т шалгагдаж байгаа гэх боловч ямар түвшинд явж байгаа нь ихэд нууц хаалттай байгаа нь энэ хэрэг замхарч алга болох вий гэсэн хардлага төрүүлж байна. 

Хууль яагаад тэгш үйлчлэхгүй, хуулийн байгууллага яагаад түүний хэргийг тусгаарлаад байна гэдэг нь тэрбээр эрх мэдэлтэй, УИХ гишүүний халдашгүй дархан эрхтэй байгаа учраас шалгалтын ажилд саад учруулах, зүй бус нөлөөлөл учруулсаар ирлээ.

Жирийн иргэн, төрийн дунд шатны албан хаагч 30 гаруй хүний хэрэг шийдэгдээд дуусах гэж байхад УИХ-ын гишүүний хэрэг улам бүдгэрэх нь хэвийн үзэгдэл болжээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өмнөх хэрэг дуусаагүй байхад тэрбээр Монгол улсын Хөгжлийн банкнаас “Ховд эко цемент төсөл” үйлдвэр барих төсөл дээр их хэмжээний зээл авсан “Вестерн Холд” ХХК-иар дамжуулан 61,093,519,183 төгрөг зээл авсан үлдэгдэлтэй зээлийн хүүгийн өртэй явна.

Хөгжлийн банктай холбоотой зээл төсөл хөтөлбөрүүдийг шалгаж нийтэд ил болгосон даруй С.Бямбацогт гишүүн яаран төрийн ордонд 2022 оны 02 сарын 01 өдөр  "Ховд эко цемент" төслийн өмнөөс хэвлэлийн хурал зарлаж надад огт хамааралгүй, энэ төсөл зогсох ёсгүй гэх мэтээр төслийн бүх мэдээллийг нарийвчлан ярьж  өөртэйгөө холбоотой гэдгээ батлаж өгөв.

Өдгөө АТГ шалгалт явуулж байгаа үүнд С.Бямбацогт гишүүн дахин шалгагдах нь тодорхой, түрүүлж дугарсан хөхөөний ам уг нь хөлддөг, гэтэл мань эр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээр дулдуйдан хэргээс дахин мултрах уу

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын шалгадаж буй хэрэг олон болж хохирол нь ихэссээр байгаа тул Улсын Ерөнхий прокурор та бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт УИХ-ын хаврын чуулганд оруулна гэдэгт итгэж байна.

С.Баяр






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.