ЗУРГАА ДАХЬ ӨДӨР: Зеленский ЕХ-нд Украиныг сонгохыг уриалж, ЮНЕСКО-гийн дэлхийн өв халдлагад өртөв

2022-3-2
20774

В.ЗЕЛЕНСКИЙ:Гэхдээ үүнийг ийм өндөр үнээр хийнэ гэдгийг би мэдсэнгүй

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт Европын парламентын гишүүдэд хандан "Украин Европыг сонгосон гэдгээ нотолсон, одоо Европ Украиныг сонгож, ЕХ-нд орохыг дэмжих ёстой" гэж мэдэгджээ. Сануулахад тус улсыг ЕХ-нд элсүүлэх асуудлыг хэлэлцэж эхлээд байгаа юм.

"Өнөөдөр бид Европын холбооны улс орнуудыг та бүгдийг нэгтгэж байгаад баяртай байна. Гэхдээ үүнийг ийм үнээр хийнэ гэдгийг би мэдсэнгүй" гэж Украины Ерөнхийлөгч хэлэв.

Тэрээр мөн "Бид маш их урам зоригтой ард түмэн. Бид өөрсдийн эрх, эрх чөлөө, амьдралын төлөө тэмцэж байна. Одоо харин амьд үлдэхийн төлөө тэмцэж байна" гэжээ.  

Зеленскийг  видео сувгаар үг хэлэх үеэр Европын парламентын гишүүд суудлаасаа босон алга ташиж хүндэьгэл илэрхийлжээ. 

Киевийн телевизийн цамхаг пуужингийн довтолгоонд өртөв

2022 оны 3-р сарын 1-ний өдөр Оросууд довтолж байх үеэр Киев хотод телевизийн цамхагт дэлбэрэлт болсон байна.

Украины аврагчдын мэдээлснээр, Киев хотын телевизийн цамхаг руу Оросын тал пуужингаар довтолсны улмаас ойролцоо нь байсан таван хүн амиа алдсан байна.

Украины радио нэвтрүүлэг, телевизийн концернийн төлөөлөгчдийн мэдээлснээр, энэ буудлагын улмаас тоног төхөөрөмж эвдэрсэн бөгөөд зарим сувгийн нэвтрүүлэг түр хугацаанд гарахгүй байгаа аж. 

380 метрийн өндөр цамхаг  өөрөө их бууны суманд өртсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Гэгээн Софиягийн  сүм халдлагын бай болов

Мөн өдөр  Украины Соёл, мэдээллийн бодлогын сайд Александр Ткаченко Оросын армийн онилсон байнуудын нэгээс хэдэн арван метрийн зайд орших  11-13-р зуунд баригдсан  бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан Гэгээн Софийн сүм халдлагад өртсөн тухай мэдээлжээ. 

"Оросын буруугаас Гэгээн Софийн сүмийг сүйтгэх нь бүх хүн төрөлхтний хувьд нөхөж баршгүй гарз хохирол болно. Бид дэлхийн хамтын нийгэмлэг болон ЮНЕСКО-гоос нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцож, бидэнд туслахыг уриалж байна" гэж сайд мэдэгдэлдээ дурджээ.

Харьковын төв талбайд болсон хүчтэй дэлбэрэлт
Украины хоёр дахь том хотын Харьковын төв талбайд орших бүс нутгийн захиргааны байрны ойролцоо өглөө хүчтэй дэлбэрэлт болжээ.

Тус албаны мэдээлснээр, үүний улмаас 6 хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байжээ.
Харьков мужийн захиргааны дарга Олег Синегубов "Град" систем, далавчит пуужин ашигласан тухай зарлаж, үүнийг дайны гэмт хэрэг гэж нэрлэжээ.

Дараа нь дэлбэрэлтийн талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский  "Харьковын төв талбай руу пуужин харвасан нь илэн далангүй, нуугдмал террор" гэж хэлэв.

Гэсэн хэдий ч ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу мягмар гарагт "Зөвхөн цэргийн бай, зөвхөн өндөр нарийвчлалтай зэвсгээр цохилт өгч байна" гэж мэдэгджээ.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.