Кёкүшюзан Д.Батбаярын хэргийн учиг тайлагдаж эхлэв үү

2022-3-2
153067

Ерөнхийлөгч асан Х.Баттулгад  хандан АН-ын дарга С.Эрдэнэ нэгэн ноцтой гэмээр сануулгыг  өглөө.  

Энэ сануулгын цаанаас  2017 оны Ерөнхийлөчийн сонгуулийн үеийн зарим нэг нууц задарч ил болж,  бас улс төр гэдэг гэм зэмтэй нэгний гэмт хэргээс мултрах газар болсон гэдгийн тод жишээ харагдаж байна.

Үүнийг тодруулбал,  АН-ын дарга С.Эрдэнэ 

"Шулуухан хэлэхэд хариуцлагаа хүлээ, Х.Баттулгаа.  Хийсэн гэм буруу байдаг юм бол түүнийгээ хүлээ, ялаа үүр.

Чи миний өрөөнд 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд орж ирэхдээ юу ярьж байлаа? Хөгшнийг чинь яг одоо өлгөх гээд байна, энэ коммунистууд. 260 хавтаст хэрэг бэлдчихсэн, намайг шүүхэд өгөх гээд байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд л нэр дэвшмээр байна гэж орж ирээ биз дээ? З.Энхболд миний хажууд сууж байсан. Гурвуулаа нүүр нүүрээ харж байгаад ярьсан биз дээ? Хариуд нь би чамд: "Намын дүрмийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ор. Сунгаагаар гараад ирвэл хэн нь ч байсан дэмжээд явна" гэсэн.

Сунгаа болсон. Хэд хэдэн газар луйвар болсон. Би нарийвчилж шалгаж, хэл ам хийгээгүй л болохоос биш. 

Ингээд Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшлээ. Хэнтий аймагт анхныхаа иргэдтэй сонгогчидтой хийх уулзалтаа зохион байгуулах гээд очих үед чиний хоолойны хөвч эвдэрчихсэн. Сөөнгө, тэгээд юу ярихаа мэдэхгүй. Би чамд тусалж, өмнөөс чинь бүтэн цаг ярьсан шүү дээ. Тэгээд чам руу харахаар өөдөөс толгой сэгсрээд суугаад байдаг. Энэ мэтчилэн чамайг дагуулж, өдөр шөнөгүй 21 аймгийг тойрсон.Чамайг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах гэж яаж махаа идэж байлаа даа...

Сонгуулийн ерөнхий менежер байсан Я.Санжмятав бид хоёр яг үнэндээ маш олон хүнээс зээл авсан. Одоо хүртэл заримыг нь чи төлөөгүй л байгаа. Д.Кёкүшюзан Батбаяраас чи 4 тэрбумыг зээлчихээд 2 тэрбумыг нь төлөөгүй л байгаа шүү дээ. Одоо бүр авгайтай нь хамт цагдаад өгөөд эрүү үүсгүүлчихсэн явж байна. Тэр хүн чамд буян болсны хариуг чи ингэж төлж байгаа юм уу? " гэв.

Энэ бүхэн бол С.Эрдэнийн Х.Баттулгад хандсан дүрст сануулга элдэв хачиргүй бүрэн эхээрээ байгаа нь энэ. Эндээс уншигчид өөр өөрсдийнхөө дүгнэлтийг хийх биз ээ.

Дашрамд сануулахад,  Кёкүшюзан Д.Батбаяр, эхнэр Т.Баясгалан нартай холбогдох шүүх хурал хоёр өдөр үргэлжилж байгаа юм. Хөрөнгө мөнгөтэй хлбоотой энэ хэргийн учиг энд явж байгаа юм биш байгаа. 

Д.Тулга






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.