ЕХ Украины гишүүн болох өргөдлийг хэлэлцэж эхэллээ: ХЭН, ЯМАР БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЭВ

2022-3-2
17833

Украины Европын Холбооны (ЕХ) дахь атомын энергийн төлөөлөгч Всеволод Ченцов тус улсын ЕХ-нд холбоонд гишүүнээр элсэх өргөдлийг амжилттай бүртгэж, хэлэлцэх ажиллагаа аль хэдийн эхэлсэн гэж Твиттер хуудсандаа мэдэгдэв.

Зеленский энэ тухайгаа “Үүнийг бид 30 жил хүлээж байна. Би ЕХ-нд элсэх өргөдөлд гарын үсэг зурсан. Өргөдлийг Брюссельд аль хэдийн хүргэсэн бөгөөд бид хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байна. Цаг нь болсон!” гэжээ.

Тэгвэл өчирдөр орой Украины Европын холбоонд элсэх хүсэлтийг хэлэлцэж эхэлжээ. Украины Европын холбоонд элсэх өргөдлийг депутатууд хэлэлцэж эхлэхээс өмнө Владимир Зеленский Европын парламентад видео холбоосоор үг хэлэв.

"Талбай бүр Эрх чөлөөний талбай байх болно. Биднийг хэн ч мохоож чадахгүй. Бидний хүсэл бол үр хүүхдүүд минь дайн дажингүй амьдраасай. Энэ нь илүү шударга юм шиг санагдаж байна, учир нь өчигдөр 16 хүүхэд дайны улмаас нас барсан" 

Эрхэм хүмүүс ээ, бид маш их хүсэл эрмэлзэлтэй ард түмэн. Бид өөрсдийн эрх, эрх чөлөө, амьдралын төлөө, одоо амьд үлдэхийн төлөө тэмцэж байна.

Бид Европын эрх тэгш гишүүн байхын төлөө тэмцэж байна. Бидэнтэй хамт ЕХ илүү хүчтэй байх болно. Бид хүч чадлаа батлах болно. Та бүхэн бидэнтэй хамт байгаагаа батла, Европчууд гэдгээ батла, тэгвэл амьдрал үхлийг ялж, гэрэл харанхуйг ялна" гэж Зеленский хэлжээ.

Украин Европын холбоонд элсэх хүсэлтээ гаргасан нь

Хоёрдугаар сарын 28-нд В.Зеленский Украиныг Европын холбоонд элсүүлэх өргөдөлд гарын үсэг зурсан нь тодорхой болсон. Баримт бичгийн хуулбарыг Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Европын парламентын ерөнхийлөгч Роберт Мецола нарт илгээсэн юм.

Үүнээс өмнө буюу хоёрдугаар сарын 25-нд Украины удирдагч Европын зөвлөлийн яаралтай хуралдаанд оролцсон. Тэнд тэрээр тусгай түргэвчилсэн журмаар Украиныг ЕХ-нд элсүүлэхийг хүссэн. Гэвч тус холбооны удирдлагууд энэ асуудлаар эцсийн шийдвэрээ гаргаагүй байна.

Хоёрдугаар сарын 22-нд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба тус улсыг өөртөө авахыг Европт уриалав. Тэрээр бүх эргэлзээгээ нэн даруй зогсоож, ЕХ-нд гишүүнээр элсүүлэх амлалт өгөхийг түншүүдээсээ хүсчээ.

Гэсэн хэдий ч зарим эх сурвалж хэрэг дээрээ ЕХ Украиныг холбоондоо элсүүлэх асуудлыг яаравчлахгүй байгаа. Гэхдээ тус холбооны удирдлага Украиныг ЕХ-ны гишүүнчлэлд элсүүлэх асуудлыг ОХУ-тай хийх хэлэлцээрт  хөзөр болгон ашиглаж магадгүй гэж мэдээлж байсан юм.

Харин Европ ямар төлөвлөгөөтэй байна вэ

Европын холбооны найман орон болох Болгар, Латви, Литва, Польш, Словак, Чех, Эстони улсууд Украиныг улс төрийн холбоонд шуурхай элсэхийг дэмжив. Холбогдох мэдэгдлийг Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудагийн цахим хуудсанд нийтэлжээ.

2-р сарын 28-нд Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен хэлэхдээ, ЕХ-ны орнууд Украиныг "Европын гэр бүл" дотор харахыг хүсч байна гэжээ. Түүний хэлснээр, Украин Европын зарим үйл явцад оролцдог, тухайлбал, Украины зах зээлийг ЕХ-ны нэгдсэн зах зээлд нэгтгэх зэрэгт оролцож, улс орнууд нягт хамтын ажиллагаагаар холбогдож байна.

Украиныг ЕХ-нд элсүүлэх асуудлыг өндөр түвшинд хэлэлцэж, мэтгэлцээн өрнөнө гэж Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель тэмдэглэв. Киевтэй хүчирхэг гэрээ байгуулсан бөгөөд хэрэгжилтийг эрчимжүүлэх ёстой гэж тэрээр онцолжээ.

Харин ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бурбок ийм шийдвэр гаргахад нарийн бэлтгэл шаардлагатай бөгөөд хэдхэн сарын дотор хэрэгжих боломжгүй гэж тайлбарлав. Украин Европын холбоонд богино хугацаанд  хурдан элсэх боломжгүй гэдгийг дипломатч онцолжээ.

Мөн үүнтэй ижил байр суурийг Голландын Ерөнхий сайд Марк Рютте илэрхийлжээ. Тэрээр "ЕХ болон Украины хоорондын харилцаа одоогийнхоос илүү эрчимтэй байж болох ч бүрэн гишүүнчлэлийн асуудал өнөөдөр ширээн дээр байхгүй" гэж бүр ч тодорхой хэлжээ.

Европын холбооны дипломат албаны тэргүүн Жозеп Боррел мөн хэлэхдээ, ЕХ-ны удирдагчдын одоогийн мөрийн хөтөлбөрт Украиныг тус холбоонд элсүүлэх асуудал ороогүй байна гэдгийг хэлжээ.

Украиныг ЕХ-д элсүүлэх асуудлаар ОХУ ямар байр суурь илэрхийлэв

Европын холбооны удирдлага Украиныг холбоондоо элсүүлэх асуудлыг ОХУ-тай хийх хэлэлцээрт хөзөр болгож ашиглах асуудлыг хэлэлцэж магадгүй гэсэн мэдээллийг  зарим эх сурвалж хэлж байгаа.

Харин тус улсыг ЕХ-д элсэх асуудлаар Кремлийн  хэлэлийн төлөөлөгч Д.Песков “Европын холбоо бол цэргийн нэгдэл биш учир Украины ЕХ-нд элсэх хүсэлт гаргасан нь Оросын стратегийн аюулгүй байдалтай ямар ч холбоогүй юм” гэж мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: ВВС, Лента ру, РИА новсти

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.