ОХУ-ын БХЯ-ны сайд С.Шойгу Оросын арми “тогтоосон зорилгодоо хүрэх хүртэл” Украин дахь цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.
Дайн эхлэхд үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын ажиллагааны зорилго нь Украиныг "цэрэггүйжүүлэх" явдал гэж мэдэгдэж байв.
Шойгу хэлэхдээ, Оросын хувьд гол зүйл бол барууныхны бий болгож буй цэргийн аюулаас улс орноо хамгаалах явдал юм гэв.
Тэрбээр мөн Орос улс орон сууцны барилга руу биш, зөвхөн цэргийн байгууламж руу дайрч байна гэж дахин мэдэгдэв. Украины тал иргэд болон суурьшлын бүс нутгийг " амьд бамбай" болгон ашиглаж байна гэж сайд хэлээд цэргийн техник хэрэгсэл нь суурьшлын бүсэд байрлаж байгааг тэмдэглэв.
Эх сурвалж: ВВС