Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Украины нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулав. Түүний мэдээлснээр:
-Орос улс Владимир Зеленскийг Украины хууль ёсны ерөнхийлөгч гэж үзсээр байна.
-Владимир Путин, Зеленский нарын яриа хэлэлцээ хараахан төлөвлөөгүй байна.
-Украины талтай хэлэлцээр хийсэн ахиц дэвшил гэж Кремль үзэж байгаа хэдий ч үнэлэлт дүгнэлт өгөхөд эрт байна
-Гаагт ОХУ-ын эсрэг хэрэг үүсгэх ямар ч үндэслэл байхгүй
-Европын холбоо бол цэргийн нэгдэл биш учир Украины ЕХ-нд элсэх хүсэлт гаргасан нь Оросын стратегийн аюулгүй байдалтай ямар ч холбоогүй юм.
- Украин дахь Оросын хохирлын талаарх мэдээлэл Песковт байхгүй