Нийслэлийн авто замын түгжрэлийг бодитой бууруулах саналыг хүргэж байна

2022-3-1
21461

Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь төвлөрөн амьдарч байгаа Улаанбаатар хотод авто замын түгжрэл гэж нийслэлийн үе үеийн удирдлагуудын “тархины өвчин” болсон том асуудал байна.   Үүнийг  шийдвэрлэхийн тулд зоригтой, шийдэмгий, хатуу арга хэмжээ авна гэдгийг Хотын дарга Д.Сумъяабазар хэлсэн.

Гэвч импортоор орж ирэх буруу рультэй автомашиныг хязгаарлах, Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог автомашины улсын дугаарын бүртгэлийг сайжруулах, хотод бүртгэх эрхийг нь  шилжүүлэх, нийслэлд явж байгаа автомашины татварыг нэмэгдүүлэх, хотын төвөөр зорчиход төлбөртэй болгох, авто зогсоолын төлбөрийг нэмэгдүүлэх зэрэг түүний шийдвэрүүд нь иргэдийн халаастай шууд холбогдож, бухимдлыг төрүүлэхээс биш, замын хөдөлгөөний ачааллыг бодитой бууруулна гэж итгэхэд хэцүү юм.

Тэгвэл Хотын замын түгжрэлийг бууруулах бодитой бууруулж болох ДАРААХ САНАЛУУДЫГ Хотын удирдлагуудад хүргүүлж байна.

Тухайлбал:

  • Хотын А бүс буюу баруун зүүн талдаа Драгоны уулзвараас Баянзүрх дүүргийн  Нохойн хөшөөтэй уулзвар хүртэл, урд хойд талдаа Маршалын гүүр, Зайсангийн уулзвараас 7 буудлын уулзвар хүртэлх орон зайд мягмар Даваа гарагаас – Бямба гараг хүртэл автомашины дугаарын тэгш сондгой байдлаар нь хөдөлгөөн зохицуулалт хийх. /Энэ нь хэдийгээр иргэдийн дургүйцлийг төрүүлэх хэдий ч эрс шийдэмгий ийм шийдвэрийг гаргахаас өөр бодитой арга үгүй/. Автомашинтай иргэд бүх өдрүүдэд зам дээр түгжирч, цаг зав, бензин тосоо алдаж байхын оронд 1 өдөр автомашинаар зорчих, нөгөө өдөр нь нийтийн тээврээр зорчиж, ажлаа амжуулах боломжийг бий болгох
  • Үүний тулд Нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах, нийтийн тээврийн компаниудыг давхар болон дан цахилгаан автобусаар өргөтгөн парк шинэчлэлт хийх, чиглэлийн маршрутыг давхардалгүй, оновчтой болгож, цагийн хуваарийг нарийн мөрдүүлэх
  • Нийтийн тээврийн автомашины зогсоолуудыг иргэд автобус хүлээхэд даарч хөрөхөөргүй  битүүлж, дулаан болгох
  • Нийтийн тээврийн төрлийг нэмэгдүүлэх /BRT, баганан тулгуурт цахилгаан соронзон галт тэрэг, агаарын дүүжин тээвэр гэх мэт/
  • Төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах, албан хаагчдын хувийн автомашиныг албан байгууллагын зогсоолд өдөржин зогсоохгүй байх
  • Хотын төв дэх авто зогсоолын төлбөр 1-2 цагт 2000-4000 мянган төгрөг орчимд, 2 цагаас дээш 1 цаг тутамд 5000 төгрөгөөс дээш байх зохицуулалт хийх /иргэд төрийн байгууллагаар ажил хөөцөлдөхдөө 1-2 цагт амжин автомашинаа  зогсоолд тавиад гарах боломжтой/
  • Хүүхдийн автобусны тоог нэмэгдүүлэх
  • Хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх хөршийн холбоог идэвхжүүлэх /Орц байраараа нэгдэн дундаасаа эцэг эхийн түншлэлийг байгуулан, тэднийг урамшуулах замаар сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээ хүргэж, авдаг байх/
  • Хотын төвд үйл ажиллагаа явуулдаг олон арван ажилтантай том байгууллагуудыг дунд, том оврын автобустай  болохыг шаардаж, ажилчдаа хүргэж авдаг байх нөхцөлийг хэрэгжүүлэх
  • Нийслэлийн хэмжээнд явган хүний болон дугуйн сатандартад нийцсэн замыг өргөжүүлэх
  • Төмөр замыг хөндлөн огтлох авто замыг шинээр нэмж барих
  • Яармагаас - Таван шар руу чиглэсэн авто гүүр барьж, ашиглалтанд оруулах гэх зэрэг олон шийдлийг зоригтой хэрэгжүүлэх нь нийслэлийн авто замыг түгжрэлийг бодитой бууруулах боломж гэж хэлж болно.

Эдгээр саналуудыг нэн яаралтай судлан, зоригтой хэрэгжүүлэхийг Хотын даргад санал болгох байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.