
Өчигдөр өглөө буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр “Алтжин” группийн захирал Г.Алтан өвчний улмаас нас барсан харамсалтай мэдээлэл ирлээ. Талийгаач тухайн өдөр шулуун гэдэсний хагалгаанд орсон бөгөөд хагалгааны дараах хүндрэлээс үүдэн нас барсан талаар баттай эх сурвалж мэдээлэв.
Талийгаач Г.Алтан нь Жаст группийн захирал Ш.Батхүү болон өөрийн хүү Э.Сүрэн нарийн хамтаар Эрдэнэт үйлдвэрийн барьцаалан, хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний мөнгийг Стандарт банкнаас зээлсэн хэргээр 2013 оноос хойш шалгагдаж, шүүх хурал нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд үргэлжилж байгаа юм. Түүний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.