Украинаас эх орондоо буцаж буй оюутнуудад Польш дахт Монголчуудын холбоо тусалжээ

2022-3-1
2750

Украин улсаас монгол иргэд Польш улсаар дамжин ирж байгаа билээ.

Тус иргэдийг Польш дахь Монголчуудын холбоо хүлээн авч, тусламж дэмжлэг үзүүлсэн тухайгаа тус холбооны зүгээс өөрсдийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тодруулбал "Украин улсад болж байгаа дайны аюулаас амь өрсөн эх орондоо буцаж байгаа Монгол иргэддээ өөрсдийн хэрэгцээнээс илүүчлэн буяны гараа сунгаж хандив өргөсөн халуун сэтгэлт эмч нартаа болон бусад хүмүүстээ Польш дахь Монголчуудын холбооны болон Украинаас ирсэн иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Та бүхнийхээ хандиваар бид тэдэнд халуун хоол ойр зуурын хүнс болон хэрэглээний зүйлс, хэрэгтэй эм, утасны карт гэх мэт тэдний хүсэлтийг харгалзан шаардлагатай зүйлсийг авч тэдэнд үйлчилж байна. Та бүхэндээ хандивын мөнгө яаж зарцуулагдаж байгааг бид тайлагнах болно.

Монгол Улсынхаа төрийн далбаатай машиныг дайнтай улсад хараад ямар их баярлаж байснаа, тэр олон километр замын машин, хил дээр байгаа хүмүүсийн их дарааллаар визгүй иргэдээ аваад чадварлаг гарч ирсэн Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консул А.Түвшин, жолооч Б.Арсланбаатар болон Элчин Зөвлөхийн хань Б.Баянмөнх нарт болон халуун дулаан уур амьсгал хоол ундаар угтсан Польш дахь Монголчуудын холбооны гишүүдийн тухай нүдэндээ нулимс дүүрэн сэтгэгдлээ хуваалцаж байгаа элэг нэгт ахан дүүсийнхээ халуун мэндийг, баярласан сэтгэлийг та бүхэндээ уламжилъя. Хандив нэмэгдсэн байгаа. Харьков хотын оюутнууд вагондоо суусан ирж яваа.

Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж болон Элчин Сайдын Яамны хамт олон баг бүрэлдэхүүнээрээ олон өдөр нойргүй хонон ажиллаж бүх иргэдээ авч байна. Польшийн Варшав хотод ирсэн иргэд одоо ирэх иргэдийн тав тухтай байдал бүх тал дээр Элчин Сайдын Яам анхааран ажиллаж байгаа.

Эмч нар маань ойр зуурын эрүүл мэндийн тусламж үзүүлэх болно. Холбооны хамт олон халуун хоол унд бүхий л тал дээр ээлжлэн зав гарган үйлчилж байна. Элэг нэгт Монгол ахан дүүсийнхээ төлөө сэтгэлээ чилээж,тус дэм болсон бүх хүмүүстээ баярлалаа. Энэ бүхэн бидэнтэй нэгдэн хандивын аяныг дэмжиж байгаа болон тус дэм болж байгаа та бүхний хүч юм шүү.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй" хэмээжээ.Польш дахь Mонголчуудын холбоо






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.