П.Ганчимэг: Иргэд оношилгоо, шинжилгээнийхээ хариуг ЦАХИМААР авах боломжтой болсон

2022-3-1
421

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын эмнэлгүүд дотроосоо цахим шилжилтэнд түрүүлж алхсаар ирсэн билээ. Эрүүл мэндийн яамнаас баримталж буй Эрүүл мэндийн цахим шлжилтийн хүрээнд хийгдсэн болон хийгдэхээр төлөвлөж байгаа ажлуудынх нь талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдээлэл технологийн албаны дарга П.Ганчимэгтэй ярилцлаа.

-Танай эмнэлгээс эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд нэлээдгүй ажлуудыг хийж хэвшүүлсэн. Мөн шинээр ямар шинэчлэлтүүдийг хийж байгаа вэ?

УНТЭ 2006 оноос эхлээд үйлчлүүлэгчдийн мэдээллийг цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд 2011 оноос лабораторийн шинжилгээний хариуг цахимаар илгээдэг болсон. Улмаар  2017 оноос хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний түүхийг цахим хэлбэр рүү шилжүүлэн, 2019 онд эрүүл мэндийн даатгалаар олгогддог  хөнгөлөлттэй эмийн жорыг цахим хэлбэр рүү бүрэн шилжүүлсэн.

2022 онд бид бүхэн цахим үйлчилгээгээ нутагшуулах болон цар хүрээг нь тэлэх, илүү үйлчлүүлэгч рүү чиглэсэн төлөвлөлт ажлуудыг шат дараатай хийж ажиллаж байна. Иргэд  E-Mongolia аппликэшнаар дамжуулан эрүүл мэндийн салбарын 14 үйлчилгээг авах боломжтой болсон.  Эдгээрээс эмнэлгээр үйлчлүүлэгчдэд зориулсан гурван үйлчилгээ байна.

Тухайлбал,  бүх шатны эрүүл мэндийн байгууллагад үзлэгийн цаг авах, захиалах, шинжилгээний хариу авах болон эмнэлгийн магадалгаа буюу листийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болж байгаа юм.

Энэ хүрээнд манай эмнэлэг дээрх гурван үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.

Эмнэлгээр үйлчлүүлэгчид E-Mongolia аппликэшн рүү өөрийн утасны дугаар эсвэл цахим банкны нэвтрэх эрхээр хандаж ЭРҮҮЛ МЭНД гэсэн ЦЭСНЭЭС дээрх гурван үйлчилгээг авах юм. 

Мөн манай эмнэлгээр үйлчлүүлэгчдийн өвчний түүх бүх хэсэгт цахим хэлбэрээр бүртгэгдэж байгаа тул үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн карт цахим хэлбэрт шилжсэн гэж ойлгож болно.

Одоо эдгээр мэдээллүүдийг бусад эрүүл мэндийн байгууллагад цахим хэлбэрээр дамжуулах боломж бүрдчихвэл иргэд маань цаасан карт хэрэглэх шаардлагагүй болно гэсэн үг юм. 

-Шинжилгээний хариуг цахимаар хэрхэн авах вэ?

-Манай эмнэлгийн хувьд бид 2011 онд лабораторийн шинжилгээний хариуг цахим хэлбэрт анх шилжүүлсэн. Үүнээс хойш эмнэлэг дотороо эмч нар маань шинжилгээний хариугаа цахимаар харж ашигладаг байсан бол 2019 оноос эхлэн эмнэлгээр үйлчлүүлэгчид өөрийн шинжилгээний хариугаа УНТЭ-ийн 1 давхарт байрлах хариу хэвлэх КИОСК машинаас, 2022 оны 1 сараас эхлэн E-Mongolia –аас хэвлэн авах боломжтой болсон.

Ингэхдээ УНТЭ-ээр үйлчлүүлэгчид 2011 оноос хойших шинжилгээний хариугаа цахимаар авах боломжтой болсон байгаа.

Бид 2019 онд анх шинжилгээний хариу хэвлэх киоск машиныг нэвтрүүлэхдээ эмнэлгээр үйлчлүүлэгч өөрт хамгийн ойр байрлах машинаас УНТЭ-т өгсөн шинжилгээний хариугаа хэвлэн авах боломжийг судалж байсан. Тухайн үед Гэрэгэ киоск нь 21 аймагт байршиж төрийн үйлчилгээ үзүүлж байсан учир бид хөдөө орон нутгийн иргэд шинжилгээний хариу авахын тулд заавал эмнэлэгт биеэрээ ирэхгүйгээр өөрт хамгийн ойр байрлах киоск машинаас хэвлэн авах боломжтой байдлаар нэвтрүүлсэн.  

Arslan.mn

Хөдөө орон нутгаас үйлчлүүлж буй иргэд эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт заавал хэрэгтэй юу гэж их асуудаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүс заавал 13А маягт авч ирж үйлчлүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын тогтоолд эмнэлэг хооронд өвчтөн илгээхэд заавал хуудас шаардагдана гээд заасан байгаа учраас тэр бичгийг заавал шаардаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, орон нутгаас ирж байгаа үйлчлүүлэгчид заавал орон нутгийн эмнэлгээсээ 13А маягтаа цаасан болон цахимаар бичүүлж авах шаардлагатай.

Харъяа эрүүл мэндийн байгууллагаасаа 13А маягтаа аваад 1800-0119  дугаараар эсвэл E-Mongolia ашиглан амбулаторийн үзлэгийн цагаа захиалаад ирвэл эмнэлэгт ирээд цаг авах гэж оочерлохгүйгээр үйлчилгээгээ авах боломжтой гэдгийг хэлмээр байна.

Утсаар болон цахимаар цаг захиалахад иргэдийн зүгээс юуг анхаарах хэрэгтэй вэ?

Амбулаторийн үзлэгийн цагийн хүлээгдлийг  7 хоногтоо барих төлөвлөгөөтэй ажилладаг бөгөөд ихэнх кабинетууд 2-3 хоногийн хүлээгдэлтэй байгаа. Харин улсын хэмжээн зөвхөн манай эмнэлэг дээр байдаг кабинетуудын үзлэгийн цаг ачааллаасаа шалтгаалаад их байдаг. Жишээ нь хэрх үе сэргээх төвийн эмчийн үзлэгийн цаг нь  14 хоногийн хүлээгдэлтэй байгаа.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалга цахимд шилжсэнтэй холбоотой манай ачаалал ихсэж байгаа учраас тухайн өдрөө цаг дүүрсэн бол дараачийн өдрийн цагийг бичих зэргээр цаг олгож явдаг. Энэ бол зөвхөн эмчид үзүүлэх цаг авч байгаа гэсэн үг.   Харин амбулаториор эмчдээ үзүүлсэн тохиолдолд дараагийн оношилгоо шинжилгээний цагийг эмч нь бичээд өгдөг гэдгийг үйлчлүүлэгчид анхаарах хэрэгтэй.

Эмнэлгийн зүгээс үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлдэг хэдий ч  иргэдийн зүгээс цаг авчхаад ирдэггүй эсвэл цагаа цуцалдаггүй зэрэг хүндрэл их учруулдаг.

Иргэн цаг авчхаад тухайн цагтаа ирээгүй тохиолдолд эмнэлгийн зүгээс тухай хүнийг 1 цаг хүлээгээд дараагийн хүнийг үздэг. Тэгэхээр иргэд үзлэгийн цаг авчхаад тухайн товлосон үзлэгийн цагтаа ирэх боломжгүй болсон бол авсан, захиалсан цагаа цуцалдаг соёлд суралцах хэрэгтэй байна.

Баярлалаа.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.