Хэрэгтэй цагт Хэн бэ гэдгээ харуулах чадвар, цагийн байдлыг үнэлэх мэдрэмж дипломат албаныханд дутлаа

2022-3-1
7470

Украины Харьков хотод Монголын 18 оюутан гацчихаад наашаа ч үгүй цаашаа ч үгүй болчхоод байна. Тус улсын хоёр дахь том хот болох Харьковт ширүүн тулаан болж байгаа болохоор тэндээс оюутнуудаа эрсдэлгүй татаж авна гэдэг хүндхэн сорилт гэдэг нь  тодорхой.  Харьков руу орох, гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Гэхдээ  ийм нөхцөл байдалд орохгүй байх боломж байсан уу гэвэл байсан. Цагийн байдлыг үнэлж, эрсдэлт нөхцөлийг мэдэрч чадаагүй нь манай гадаад харилцааныхны алдаа.

Дайн эхлэх нь зайлшгүй болчихлоо гэдгийг  дэлхийн улс орнуудын агентлагууд залхтал мэдээлж байсан, АНУ-ын Ерөнхийлөгч Оросын арми довтлох өдрийг анх хоёрдугаар сарын 16-ны өдрөөр нэрлэж байсан тэр эгзэгтэй өдрүүдэд эх орон нэгтнүүдээ эргүүлэн татах ажлыг шуурхайлан зохион байгуулах бүх талын боломж байсан нь лавтай.

Энэ бүхнийг эс тооцлоо гэхэд Ж.Байден дайн эхлэх хугацааг дараагийн долоо хоног гэж мэдэгдээд  бид энэ мэдээнд итгэх шалтгаан байгаа гэдгээ хэлж байсныг бас анзаарсангүй өнгөрчихөв үү.  Цаг хугацааны хувьд яг л түүний хэлснээр үйл явдал өрнөсөн. Тэгээд цэргийн ажиллагаа эхэлсэн өдөр  ниргэсэн хойно нь хашгарав гэгчээр Засгийн газар яаран сандран хуралдаж шийдвэр гаргасан ч энэ нь үндсэндээ оройтсон байсан гэдгийг одоогийн нөхцөл байдал хэлж байна.  

Хэн бэ гэдгээ хэрэгтэй цагт харуулах чадвар чансаа, цагийн байдлыг үнэлэх мэдрэмж манай дипломат албаныханд дутлаа. Тэр дундаа улс орноо гадаад улсад төлөөлөн сууж  байгаа элчин сайд хүн дипломат ур чадвар, ажил хэргийн хариуцлага, хандлагын учир дутагдалтай байдлаа тодоос тод харуулж байх жишээний.

Өөр улсууд оюутнуудаа аваад байх шиг байна аа гэж асуухад  элчин сайд Б.Дорж гэдэг хүн "Би юу хийх ёстой юм бэ, надаар юу хийлгэх гээд байгаа юм бэ" гэж сөргүүлэн асууж байгаа дуу хоолойг иргэд сонссон байх.  Ийм нөхцөлд юу хийхээ мэдэхгүй хүнийг Элчин сайдаар томилсон байна.    Хашигдчихаад байгаа оюутнууддаа тусалж чадахгүй байгаа хирнээ бүхий л талаар дэмжиж тусалж байгаа мэтээр  худал мэдэгдэл хийснийг нь тэнд байгаа оюутны төлөөлөл өчигдөр  хэлж байна билээ.  Бодит байдал гэвэл тэнд байгаа 18 оюутан маань хоёр газар хуваагдан метро болон байрныхаа хонгилд  хорогдож байгаа аж. Хоол унд, хэрэглээний зардал, биологийн хэрэгцээгээ хангаж чадахгүй, сэтгэл санааны түгшүүр айдас дунд байна. Хүнд нөхцөлд хүүхдүүд тав хонож байхад бусад улс орон  оюутнуудаа татаж авахаар шуурхай ажиллаж байгаа гэдгийг эцэг эхийн төлөөлөл мэдэгдэж байгаа юм.

Гадаад харилцааны яамны гадаа  Украинд  байгаа оюутнуудын эцэг эх энэ өдрүүдэд эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Харин тус  яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр  өчигдрийнхөө ээлжит мэдээллийн үеэр  “Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Тусламж үзүүлэх болон аюултай бүсээс хэрхэн аюулгүй гаргаж авах вэ гэдэг чиглэлээр хамтарч ажиллаж байна” гэсэн үгээр тайвшруулах “тариа” хийв.

Тэрбээр энэ үеэрээ мөн  Иргэдийг татан авахтай холбоотойгоор холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.

Гадаад харилцааны  яамны дотоод мөн чанар энэ мэт хариуцлагагүй байдлаараа  танигдаж байгаа нь энэ.

М.Нэргүй






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.